Хүүхдийн аминд хүрсэн Ш.Алтанхуягийн хамтран амьдрагч бүсгүй амиа хорлосон байжээ

Хэрэг үйлдэх үедээ сэжигтэн 70 хувийн согтолттой явсан төдийгүй хоёр хоног Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд хонуулсан ч уусан архи нь гараагүй байсан гэдэг. Эрүүлжүүлэхийнхэн сэжигтэн Ш.Алтанхуягт архи өгсөн үү яасан. Хохирогчийн гэр бүлийнхэн тус газар ирэх ирэхэд сэжигтэн согтуу дуниартсан хэвээрээ байж.

Саяхан бидэнд түүнтэй холбоотой эвгүй мэдээлэл дуулдлаа. Хүн дордоно дордоно гэхэд ингэж дордож болохгүй биз дээ. Хүн амины хэрэгт холбогдоод буй сэжигтэнтэй холбоотой эвгүйцэм мэдээлэл байна.

Тэрээр архинд гүн толгойгоо мэдүүлсэн нэгэн гэдэг тодорхой боллоо. Хөрш зэргэлдээ айл хунартайгаа ч таарч тохирдоггүй байнгын л асуудал дунд түүний амьдрал өрнөдөг байсан бололтой байна.

Хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн гэр нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяа Батлан Хамгаалах Их сургуулийн зэргэлдээх орон сууцны шинэ байр буюу 105 дугаар байранд амьдардаг аж. Тэрээр аваад суусан эхнэр байхгүй ч нэгэн бүсгүйтэй ойр дотно холбоотой байж. Түүнтэйгээ ч 105 дугаар байранд амьдрах гэртээ хэсэг амьдарч байсан гэнэ. Мөнхийн согтуу явах Ш.Алтанхуягт гэрийнхээ доод давхарт байдаг гаражнаас машинаа гаргахдаа ч энд тэнд юм хум мөргөж эвдэхээс эхлээд бөөн төлбөрт унадаг нэгэн гэдэг.

Тус байрны бусад оршин суугчид ч түүнийг андахаа байсан бол түүнд дуртай хөршүүд ч гэж ховор бололтой юм билээ. Мөн түүнийг хүүхэд дайрч хүн амины хэрэгт холбогдохоос өмнөхөн буюу 14 хоногийн өмнөхөн түүнтэй хамтран амьдарч байсан бүсгүй нь түүний гэрийн тагтнаас буюу 6 давхарын цонхноос гэнэтхэн үсэрч учир битүүлэг шалтгааны улмаас амиа хорлож нас барсан аж.

Б.Цэцэг

www.chuhal.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button