117 дугаар сургуулийн багш шавиа үймүүллээ гээд боож унагажээ

тус сургуулийн 8-Б ангийн сурагч 12 настай Б гэгч гэнэ. Хэрэг явдал гардаг өдөр 117 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш Бат-Орших нь 8-Б ангийнханд дуу хөгжмийн хичээл орж байжээ. Гэнэтхэн тэрээр үгэнд нь оролгүй дүрсгүйтсэн шавиа багалзуурдан боож унагасан байна.

Уурласандаа уураа барьж дийлээгүй 60 настай өвгөн багш уурын мунхагаар хүний хүүхдийн аминд хүрэх дөхсөн байна. Багшдаа боолгосон хүү ч ухаан алдаж хамар амнаас нь цус гарсны дараа л дуу хөгжмийн багш сөхөө орж, юу болсныг мэдэхтэйгээ болсон гэдэг.

Хэрэг явдал буруугаар эргэсэн бол хүүхдийн аминд ч хүрч мэдэхээр асуудлыг гаргасан тус сургуулийн багш Бат-Оршиход хариуцлага яримаар юм. Зарим эх сурвалжийн өгүүлж буйгаар бол тус сургуулийн удирдлагууд энэ асуудлыг юман чинээ саналгүй. Багшийг уурандаа л тэгчихлээ. Б гэх хүүхэд маш дэггүй хэмээн ярьсан байна. Одоогоор Бат-Орших багш хүүхдийн аав, ээжтэй уулзаж яваа байх. Байхгүй байна гэсэн хариултыг өгч байжээ.

Учир мэдэхгүй хүүхдэд юуны буруу байхав гэж хүүхдийг энэ удаад өмгөөлье. Харин 60 хүрсэн өдий насны хүн өөрийнхөө ач зээ шигээ хүүхдийг нүдэнд нь цус хуртал боосон гэхээр санаанд багтамгүй юм. Багшийн ёс зүй гэгч хаана байна. Багшийн ёс зүйг уландаа гишгэсэн энэ мэт үйлдлийг зүгээр өнгөрүүлж боломгүй л юм. Хуруун чинээ хүүхэдтай аятай харьцах арга 60 шүргэж яваа настай багшид дутсан гэхээр нэг л санаанд буухгүй л байна.

Эх сурвалж chuhal.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button