Япон улс руу виз хүсэх журам өөрчлөгдлөө

урилга, батлан даалтын бичиг шалгадаг байсныг өөрчилж зөвхөн виз хүсэгч санхүүгийн боломжоо нотлох шаардлага тавих болсон байна. Виз мэдүүлэгч нь санхүүгийн боломжоо нотлох боломжгүй тохиолдолд урилга, батлан даалтын бичиг баримт шаардлагатай болох аж.

Мөн виз хүсэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг үзүүлэх юм байна. Виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх, визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэхээр болжээ.

Уг шинэчлэгдсэн журам өнөөдрөөс мөрдөгдөх юм байна.

www.shuud.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button