Гватемалын Ерөнхийлөгч ядуусын хороолол руу нүүжээ

Түү­нийг Гватемалын дэд Ерөн­хийлөгч болон албаны хү­мүүс дагалдсан байна.

Тус улсын Хүнсний аюул­гүй байдлын яам бизнес эрхлэгчидтэй хамтран Бид бүгдээрээ ямар нэгэн зүйл өгч чадна уриатай арга хэм­жээ зохион байгуулж буй аж. Энэ арга хэмжээнд сайн дурын 5000 хүн, тус улсын Ерөнхийлөгч оролцжээ.

Тэд ядуусын хороололд амьдардаг гэр бүлийн өдөр тутмын ажилд тусалж, хоол хүнсээ хуваан хэрэглэж байгаа аж.

Гватемал улсад ядуурал, гэмт хэргийн түвшин өндөр бай­даг. Тухайлбал, өдөрт дунджаар 16 аллага болдог гэж албан ёсны эх сурвалжид дурд­жээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button