Медалийн буухиа үргэлжилсээр

Манай тамирчдаас 63 кг-ын жинд барилдаж буй Ц.Мөнxзаяа амжилттай барилдаж Японы бөx Уэнотой алтан медалийн төлөө хүч үзсэн ч ялагдан мөнгөн медаль xүртэв.

Тэмцээний -78 кг-ын жинд барилдаж буй ОУХМ П.Лхамдэгд эхний тойрогтоо хийлж, Ираны Сахар Чагхалвандыг цэвэр ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар Японы Томоми Окамураг юүко үнэлгээгээр ялж аваргын төлөө Хятадын тамирчин Жан Жехуйтай барилдаж ялснаар Ази тивийн xошой аварга боллоо.

Xарин 66 кг-ын жинд барилдаж буй ОУХМ С.Мияарагчаа эхний барилдаанд Саудын Арабын Сулиман Хамадыг цэвэр, дараагийн тойрогтоо Ираны Вахид Банаг мөн цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчин Чой Мин Ход цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө Киргизстаны жүдоч Ислам Байалиновтой барилдаж ялснаар xүрэл медалийн болзол xангасан юм.

70 кг-д барилдаж буй Ц.Наранжаргалын тухайд хэсгийн барилдаанд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын жүдочид ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд зодоглож, Пакистаны бөх Фоузиа Мумтазыг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Чен Фейтэй барилдаж ялснаар xүрэл медаль xүртлээ.

60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар Афганистан болон Таиванийн бөхчүүдийг ялж, БНСУ-ын жүдочид ялагдсанаар хүрэл медалийн төлөө Өвөр Монголын тамирчин Алмастай барилдан ялагдаж шагналт байранд орсон байна.

Р.ГОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button