Японы сакэний үйлдвэр дээвэр дээрээ цагаан будаагаа тариалдаг

Мөн онгон байгальд байгаа мэт нов ногоон орчинд сэтгэл санаа ч өөдрөг, сайхан байх болно.

Хамгийн анх Германд 30 жилийн өмнө ногоон дээвэр бий болжээ. Сүү­лийн үед ногоон дээ­вэр хөдөлгөөнд хувь хүмүүс, ком­пани нэгдэж, төр засгийн том төсөл ч хэрэгжиж байна. Түүнчлэн АНУ, Европын орнууд өр­­гөнөөр но­гоорох болжээ. Ногоон дээвэр нь ба­рил­гын дээвэр дээр цэц­гийн саванд цэцэг, ургамал тарихаас тэс өөр.

Энэ бол орчин үеийн архитектурын ногооруулах тусгай арга. Өөрөөр хэл­бэл, дээвэр дээр зүлэг, бут, цэцэг, мо­дыг үржил шимт хөрсөнд суулгасан тусгай давхарга бий болно гэсэн үг. Сууринд дэвссэн мембран нь ус үл нэвт­рэх бөгөөд ургамлын үндэс шигдэн ургадаггүй онцлогтой. Дээр нь дренаж /ус зайлуулах/ба шүүл­түүрийн систем байрладаг. Энд ногоон дээвэр-ийн технологи, бүтцийг бус экологийг сайж­руулж, амьдралын ча­­нарыг дээш­лүү­лэхэд хэрхэн нө­лөөлдөг талаар өгүүлье.

Ийм дээврийн ачаар өрөө тасал­гаа­ны дуу чимээ ойролцоогоор 40 деци­белээр буурдаг байна. Жирийн дээвэр дээр зун маш халуун, 50 хэмээс хэтэрдэг учраас ургамал тарих, наранд биеэ шарах бо­ломжгүй нь ойлгомжтой. Ха­рин ногоон дээвэр-ийн ургамал но­­гооноос ялгарсан чийг ууршиж, агаа­рын хэ­мийг 35 хэм орчимд барина. Мөн дээврийн доод талын айлуудын өрөөнд хэт халуун байхаа больж, зуны улиралд сэнс, агааржуулагчаа ажиллуулахаа багасгах тул эрчим хүч ч хэмнэнэ.

Ногоон дээвэр хэд хэдэн дав­хар­гаас бүрддэг, иймээс хүйтний ули­ралд байшин улам дулаан байдаг. Ийм дээвэр нар, салхи, цаг агаарын үйлчлэлээс хамгаалах тул дээврийн эдэлгээ уртасч, халаалтын зардал ч буур­на. Түүнчлэн ногоон дээвэр-ийн ойлгох чадварын ачаар барилга нь хэт ягаан туяа, хор хөнөөлтэй цахилгаан соронзон цацрагаас хамгаалагддаг.

Хот суурин газрынхан агаарын бо­­­хир­­дол, авто машины утаагаас хам­­­гаалж, агаар­­жуулагч, агаар цэ­вэр­­­шүүлэгчийг өргөн хэрэг­лэдэг. Агаар­жуулагч, цэвэршүүлэгч олшрох тусам хотын агаар таван хэмээр нэ­мэгддэг хэмээн эрдэмтэд нотолжээ. Харин хо­тын барилгын нийт дээврийн 20 хувь нь ногоон бол зуны улиралд агаарын чанар сайжирч, агаарын хэм гурван хэмээр буурдаг аж. Ингэснээр мөн эр­чим хүчийг хэмнэнэ.

Бороо орох үед ногоон дээвэр нэв­тэрч болзошгүй гэж зарим нь бо­дож байгаа байх. Харин ч эсрэгээр хүчтэй аадар борооны үед ийм дээвэр усны 50 хувийг тогтоон барих тул гудамж, талбайд ус тогтож, үерлэхгүй. Мөн ногоон дээвэр борооны усыг шүүл­түүрээр дам­жуу­лан шүүж, цэ­вэрлэх тул үерийн далан, сувгийг бөглөрөхөөс сэр­гийлнэ. Но­­гоон дээвэр нь бороо, цасны усыг ху­римт­луулах ба түүнийг усал­гаанаас өөр зо­рилгоор ашиг­лах бо­ломжтой.

Ногоон ургамалтай ор­чинд эрвээхэй, шувууд цуг­­лардаг учраас их хо­тод байгаа хэрнээ онгон байгальд байгаа мэт мэд­рэмж төрж, олон ний­тийн зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин бий бол­дог. Зарим нутагт ба­­рил­­гын нүүрэн талыг зү­лэг­­жүүлж, ногооруулдаг нь экологид эергээр нө­лөө­­лөхийн зэрэгцээ гоё, үзэмж­тэй харагддаг. Мэдээж, ногоон дээ­вэр ердийнхөөс илүү өндөр өртөгтэй. Гэхдээ барилгын оршин суугчид эрчим хүч, халаалт, сэнсний мөн­гөө хэмнэхийн зэрэгцээ дээв­рийн эдэлгээний ху­гацаа уртсах тул эцсийн дүнд ашигтай. Иймээс но­гоон дээвэр нь хотын эко­логийг сайжруулах урт хугацааны хөрөнгө оруу­лалт юм.

Ногоон дээвэр хоёр янз байдаг. Хөрсний зу­заан 15 см-ээс таван метр бол эр­чимтэй ногооруулалт гэдэг. Энд зүлэг, бут, олон наст ургамал, мод тарьж, усан оргилуур, усан сан, сандал зэргийг барьж тохижуулдаг. Хавтгай дээврийн налуу дээд тал нь гурван градус байх ёстой. Ийм дээв­рийг тогтмол усалж, борддог. Мөн ус цуглуулах систем, үндэс ур­гахаас сэр­гийлсэн хамгаалалттай бай­на.

Нөгөөдөх нь ердийн ногооруулалт. Энэ үед 5-8 см хөрсөн дээр услах шаард­лагагүй талын цэцэг, ургамал тарина. Мэдээж, бүс нутагтаа тохирсон ургамлыг сонгох хэрэгтэй. Энэ то­хиолдолд дээврийн налуу 33 градус хүртэл байж болно. Орчин үед ихэнх улс орон барилгын дээвэр дээр цэцэг, чимэглэлийн ур­гамлыг ургуулдаг ч ирээдүйд нарийн ногоо, хоол амтлагч зэргийг тарихад болохгүй юмгүй. Жишээлбэл, Японд сакэ буюу цагаан будааны архины үйлдвэр дээвэр дээрээ будаагаа тарьж байна.

Герман, Швейцарь, Австри, Япон, АНУ зэрэг хэдхэн орон ногоон дээ­вэр бодлогыг төрийн түвшинд дэмж­дэг. Зарим нь бүр шинэ барилгын стандартад ногоон дээвэр-тэй байх шаардлага тусгаж байна. Жишээ нь, Штутгарт хотын хавтгай дээвэртэй ба­­­­рилга бүрийг 1989 оноос эхлээд ногооруул­сан. Мөн Франкфуртын Олон улсын нисэх буудлын 20 гаруй ногоон дээвэр 1000 м.кв талбайг эзэлжээ. Үүний ачаар эдгээр хотын дуу чимээ, тоос ба­гасч, агаар цэвэршин, дээврийн тө­дийгүй хүмүүсийн нас уртасч байна. Иймээс дэлхийн зарим хот, мужийн эрх баригчид дээврээ ногооруулахыг хүссэн иргэдэд санхүүгийн урамшил олгож эхэлжээ.

М.Цогзолмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button