Ард түмэн минь намайг мөнхөлчихлөө

Тиймээс жүжигчинтэй утсаар холбогдож, энэхүү цуурхлын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Сайн байна уу, Таны талаар сэтгэл өвтгөсөн мэдээлэл вэб сайтуудад гарчээ?

-Ажлаа хийгээд явж байтал хүү маань утастаж, ийм мэдээлэл цацагдсан тухай надад анх дуулгасан. Баруунд алдартай, олны танил хүмүүсийг бурхны оронд одсон мэтээр бичиж, сенсаци дэгдээдэг моод дэлгэрээд байгаа гэсэн. Тиймэрхүү л зүйл болсон юм болов уу. Монголчууд маань Амьд хүнийг үхсэн гэж ярих юм уу, зүүдэлбэл тэр хүн мөнхөрдөг хэмээн бэлгэшээдэг шүү дээ. Тэгэхээр би мөнхрөх нь, ард түмэн маань намайг мөнхөлчихлөө.

-Энэ мэдээг анх сонсоход эвгүй л санагдсан байх даа?

-Их гайхлаа. Хүмүүс завсар зайгүй утастаж асуугаад байхаар нь сүүлдээ бүр Юу билээ гэж бодогдсон шүү./инээв/ Миний хувьд амьд мэнд, эрүүл саруул, уран бүтээлээ туурвиад л явж байна.

-Ямар уран бүтээл дээр ажиллаж байгаагаа манай уншигчдад сонирхуулж болох уу?

-Хэсэг уран бүтээлч нөхдийнхөө хамт Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын Найрын ширээний ууц жүжгийг мюзикл хэлбэрээр тайзнаа амилуулахаар ажиллаж байна. Мюзиклд тоглохын зэрэгцээ продюссерийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа болохоор унтах завгүй явна. Удахгүй шинэхэн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана. Уран бүтээл маань энэ цуурхлын жинхэнэ хариулт болох биз ээ.

Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button