НӨАТ-ын падаан шинэчлэгдлээ

загвар, падааныг хэрэглэх заавар худалдан авалтын болон борлуулалтын бүртгэлийг Сангийн сайд, Үндэсний стастикийн хорооны даргын 2012 оны 3 сарын 29 ний өдрийн 82 болон 51 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байна. Энэхүү падаан нь өмнөхөөсөө илүү чанарын өндөр шаардлагатайгаар бүтсэн тул нэмэн өртөгийн татварын падааныг хуурамчаар үйлдэн ашигладаг шударга бус үйлдлийг зогсоох ач холбогдолтой юм байна.

Манай улсын хувьд Нэмэгдсэн өртөгийн албан татвар төлдөг 17 мянган аж ахуй нэгжүүд байдаг бөгөөд эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа нь сүүлийн 3 жилд эрчимжиж эхэлсэн байна. Үүнээс үүдэн өөрийн нэр дээрх нэмэгдсэн өртөгийн албан татварын падаанаа бусдад шилжүүлэх асуудал их гарах болжээ. Учир нь татварын ерөнхий газраас НӨАТ төлдөг байгууллагуудад тодорхой хэмжээний мөнгийг буцаан өгдөг байна.

Иймд нэмэгдсэн өртөгийн албан татварын падааныг ашиглан шударга бусаар мөнгө авах сонирхолтой хувь хүн болон албан байгууллагууд их байдаг тул үүнийг таслан зогсоох зорилгоор шинэ падааныг бий болгосон байна. Шинээр НӨАТ-ын татварын падаан авах хүсэлтэй ард иргэд албан байгууллагууд өөрийн харьяа дүүргийнхээ татварын газар очиж хүсэлт өгсөнөөр авах боломжтой гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button