Зөвхөн иргэний үнэмлэхээр саналаа өгнө

Н.Лувсанжав мэдээлэлдээ

-Сонгуулийн хуулинд заасны дагуу бүх үйл ажиллагаа явагдана. Хуульд заасны дагуу тойргийн хороодыг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө байгуулна. Тойргийн хороодод төрийн жинхэнэ албан хаагч болон үйлчилгээний албан хаагчдыг ажиллуулна. Энэ дагуу СЕХ ойрын үед тойргийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргах болно. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажил ГХЯ, СЕХ-ны хамтарсан журмаар хэрэгжинэ. Журам батлагдсан. Төв комисс батлагдана. Цаашдаа дипломат төлөөлөгчийн газар бүрт салбар комисс байгуулагдана.

Гадаадад байгаа иргэдийн саналыг хуульд зааснаар сонгуулийн санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө саналын хуудсаар битүүмжлэн авч СЕХ-нд хүргүүлнэ. Энэ оны зургаадугаар сарын 10-ны өдөр гадаадад байгаа иргэдийн саналыг авахаар товлосон болно.

Улс төрийн намууд сонгуульд оролцох эсэхээ илэрхийлж 50-иас доошгүй хоногийн өмнө бичгээ ирүүлнэ. Сонгууль товлон зарласнаас хойш 20 хоногийн дараа нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлж, тав хоногийн дотор дуусгана. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай асуудлыг тойргийн хороо бүртгэнэ. Хуульд зааснаар нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ авснаар сонгуулийн сурталчилгааны ажиллагаа эхэлнэ. Санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаар сурталчилгаа зогссон байна. Тэр дагуу явна. НИТХ-д нэр дэвшигчдийн нэрс УИХ-д нэр дэвшигчдээс өмнө бүртгүүлсэн байна. Саналын хуудас хэвлэх ажил 20 хоног хүрэхгүй хугацаанд дуусгана. Сонгуулийн бэлтгэлийг хангах ажлыг СЕХ хэрэгжүүлж байна. Иргэд бичиг баримтаа маргаангүй болгох тал дээр анхаарах нь зүйтэй юм гэв.

СЕХ-НЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН

-Хэсгийн 1907 хэсгийн хороонд 18 мянга орчим хүн ажиллана. Сонгуульд оролцож байгаа субьектүүдээс орж ажиллана. Сонгуулийн цаг хугацаа тоологдоод эхэллээ. Энэ хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэлийн ажиллагаа зогссон байгаа. Сонгогч бүр нэрсийн жагсаалтад орсон эсэхээ шалгаж болно. Иргэний шилжилт хөдөлгөөн зогссон байгаа. Хэрвээ өөр газар руу шилжиж явахаар болбол 30 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөн хийлгэх ёстой гэдгийг онцолж байлаа.

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Иргэний үнэмлэхгүй хүн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Саналын хуудасны программчлал хийгдэнэ. Санал тоолох машин саналын хуудасны ар өвөр аль аль талд нь байгаа мэдээллийг нэгэн зэрэг авч боловсруулах чадвартай. Нэг талд нь УИХ-д нэр дэвшиж байгаа нам эвсэл, нэр дэвшигчдийн нэр, нөгөө талд нь НИТХ-д нэр дэвшиж байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдийн нэрс байгаа. Зөвхөн иргэний үнэмлэхээр л санал өгнө.

-Гадаадад байгаа иргэд НИТХ-ын сонгуульд саналаа өгөх үү?

-НИТХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэд саналаа өгөхгүй. Зөвхөн намуудын нэрийн жагсаалтаар саналаа өгнө. Тэдний саналыг хэрхэн авахыг журамд зааж өгсөн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button