Малчин монголчууд хургаа хөнгөлж баярлав

байлаа. Энэ нь монголчуудын хүсэн хүлээдэг хурга хөнгөлөх өдөр байв. Зуны эхэн сарын энэ өдрийг сонгож малчид маань хургаа хөнгөлсөн байна. Хотжиж буй энэ цаг үед мал хөнгөлөх гэдгийг мэдэх хүн цөөхөн биз ээ. Мал хөнгөлөх гэдэг нь монголчуудын өвөрмөц зан үйлийн нэг байсаар ирсэн. Монгол хүн голоос ус авахдаа сүү хийж байсан саваар хутгахыг цээрлэдэг. Хар цайгаа чанасны дараа сүлэх зан үйл нь өнгөөр илэрхийлбэл усан дээр цагаан сүү хийхээс, сүүн дээр ус хийдэггүй нь гүн ухааны агуулгатай аж. Энэ нь өнгийг эр эм хүйсээр ялгавал цайвар зүсийг эм, барааныг эр гэдгээс эм нь эрийгээ хүндэтгэж буйн илэрхийлэл гэж үздэг аж. Хүүхэд залуучуудыг ямар нэгэн юманд эрэмбэ байдаг гэдгийг таниулж байгаагийн шинж юм.

Үүнээс улбаалан хурга хөнгөлөхөд сүүг эрхэмлэн хурганы засааг сүүнд чанадаг учиртай. Малчид бод, богоо хөнгөлөхдөө өдөр судар харахгүйгээр үйлдэнэ гэж байхгүй. Цагаан эсгий дэвсэж, идээ засч хөнгөлөх зан үйлээ үйлддэг. Хурга хөнгөлөхийн ерөөл гэж бий. Тэр бүү хэл хөнгөн гартай хүнээр хөнгөлүүлнэ гэж ярих. Мөн адууны хомоол, арц уугиулж ялааны өт цацахаас сэргийлдэг. Хөнгөлөх хүн дэргэдээ будаа хийж сүүгээр цийдэмлэсэн устай хувин тавьж хурга ишигний засааг хийнэ. Хамгийн их адтай орилдог учир ишгийг сүүлд нь хөнгөлдөг. Хурга, ишгийг хөнгөлөөд Сумнаас хурдан, өднөөс хөнгөн, цус нь цагтаа хатаж, хөвч нь өдөртөө эдгэр. Хурай, хурай, дүр, дүр гэж хэлээд сүрэгт нь нийлүүлнэ. Малчид малаа хөнгөлөхдөө удам угшил, хурд, ноос үс сайтайг нь харж эцэг мал болгох гэсэн төлийг хөнгөлөхгүй авч үлддэг.

Хурганы засааг шар будаатай хамт сүүнд давс хийлгүйгээр чанадаг. Харин засааг хот саахалтаараа, хүүхэд шуухадгүй бүгд идэх учиртай. Энэ зан үйл асар их ач холбогдолтой. Засааг хойш тавьж хадгалах, маргааш иднэ, хүнд өгч явуулна гэсэн ойлголт байхгүй. Зориуд будаатай сүүнд чанаж дор нь идэж дуусгадаг. Сүүнд чанадаг нь өнгөрсөн жилийн махан хоолны төгсгөл, шинэ оны хоолны улирал уураг сүүгээр эхэлснийг зарлаж байгаагийн дохио гэж үздэг байна. Хотын зарим хүмүүс засаа идэх гэж хөдөөгөөд давхилддаг нь ийм учиртай. Хэрвээ хүнээр захиж авчруулдаг, худалдаж болдог байсан бол хүмүүс ямар ч үнээр хамаагүй авах байсан даа. Энэ зан үйлийг зөрчих тохиолдолд хөнгөлүүлсэн мал ганцаар тогтохгүй үрэгддэг жамтай.

Бод, бог малын засаа нь асар их уураг агуулсан байдаг бөгөөд монголчууд жилдээ нэг сайн идэж биеийнхээ хүчийг сэлбэдэг байсан эртний уламжлалтай аж. Хойлог шувууны мах идсэн хүүхэд насан туршдаа шарх нь түргэн эдгэрдэг дархлаатай болдогтой адил юм. Энэ нь эр эмийн үр хөврөл чанаржиж, тавь гарсан эмэгтэй төрөх, дал гарсан эр хүүхэд олгох чадвартай байдгийн жишээ юм. Өнөөдрийн хэллэгээр бол малын засаа нь бэлгийн чадавхи сайжруулдаг амин дэм юм. Сүүлийн үед манайхан мэдчихээд хурганы засаа идэх юмсан гэж ярьдаг болсон байна билээ. Монголчууд үхрийг бяруу, адууг шүдлэн насанд нь хавар, намрын аль нэг сайн өдөр хөнгөлдөг.

Харин засааг нь чанахгүй үнс нурманд булж иддэг. Бод малын засаа богийнхоос амттай, уураг тэжээл нь илүү их байдаг. Шүүрхийгээр нь идэх бүүр сайн гэдэг. Зарим тохиолдолд адууны засааг сүүлэнд нь уяад явуулчихдаг ёс бий. Энэ нь өөрөө азарга болж чадсангүй, адууны үр төл олон болог гэсэн бэлэгдэл юм гэсэн. Монгол малчид бог малаа ялаа, шумуул, өт гарахаас өмнө зуны эхэн сарын шинийн гуравны өдөр хөнгөлдөг нь ийм учиртай ажээ. Хурай, хурай.

Н.ЛХАГВА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button