Харшил хөдлөх бүрт хлорфенамин ууж болохгүй

гэж боддог байсан бол өдгөө төмөр, чихэр, эм, тэр ч бүү хэл халуун, хүйтний харшилтай гэж ярих хүн олширчээ. Тиймээс харшлын өвчний талаар Эзинофилия эмнэлгийн их эмч Д.Батжаргалтай ярилцлаа.

-Харшлын өвчин юунаас болж үүсдэг вэ. Дархлаа сулрахаар хөдөлдөг гэж үнэн үү?

-Харшил гэдэг нь хүний дархлааны системийн тэнцвэр алдагдаж, гадны нөлөөнд хэт мэдрэг болж, тэр үйл явц нь арьс болон бие мах бодод сөргөөр илрэх шинж юм. Үүнийг дэлхий нийтээр иргэншил, нийгэмшлийн өвчин гэж нэрлэж байна. Энэ өвчин манай оронд улам ихсэх төлөвтэй байна. Учир нь гэвэл манай орон хуурай уур амьсгалтай, мөн тоосжилт, хөрсний бохирдлын хэмжээ тун өндөр байгаа нь харшлын төрөл олшрох шалтгаан болж байгаа юм.

Хүмүүсийн дунд дархлаа, биеийн эсэргүүцэл сулрахаар харшилтай болдог гэсэн буруу ойлголт байдаг. Энэ ойлголтоосоо болж дархлаа сайжруулах гэсэн тайлбартай эмүүдийг дураараа хэрэглэдэг. Ялангуяа сүлжээний эм хэрэглэгчийн тоо олширч байна.

-Хэт мэдрэгшил гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?

-Дархлаа тогтолцооны тэнцвэр алдагдаж, гадны элдэв нөлөөнд мэдрэмтгий болж, хариу үйлдэл үзүүлэх нь хялбар болох гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, дархлаа буурснаас шалтгаалж сэдэрдэг өвчин биш. Харин ч эсрэгээрээ дархлаа хэт өндөр болохоор хэвийн хэмжээнээс их хариу үйлдэл үзүүлэх шинж.

Дээр хэлсэнчлэн манайд харшлын төрөл олширч, залуужиж байна. Ялангуяа, бага насны хүүхдүүдэд харшлын шинж илрэх болсон нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоосон асуудал боллоо. Энэ нь утаа, тоос, хөрсний бохирдол ихэссэнтэй холбоотой.

-Тухайн улс орны онцлог, цаг уурын байдлаас болж харшлын тархалт их, бага байна гэсэн үг үү. Манайд яг ямар төрлийн харшил давамгайлж байгаа бол?

-Энэ өвчний тархалт нь тухайн улсын хөгжлөөс шалтгаалдаг гэж хэлж болно. Тухайн улсын хөгжлийн түвшин доогуур байх тусмаа экологийн бохирдол их байдаг. Мөн энэ эмгэгийн нэг шалтгаан нь хүн амын нягтаршил юм. Хүн ам ихтэй хотуудад агаарт маш их хэмжээний тоос босдог учир харшлын шинж тэмдэг илрэх нь олширдог.

Манайд амьсгалын замын харшил давамгайлдаг. Гэх­дээ сүү­лийн үед арьсны хар­шилтай хүмүүс ирэх нь ихэслээ. Энэ нь гоо сайхны бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээтэй холбоотой. Үүнээс гадна иргэд янз бүрийн химийн болон угаалгын бодис хэрэглэх нь ч маш их болжээ. Үүнээс болж арьсны харшил түгээмэл блж байгаа юм.

Мөн арваад жилийн өмнө монголчууд тоосжилт ихтэй зуны гурван сард л харшил хөдөллөө гэдэг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд харшил илэрч байна. Харшлын гаралтай ханиад ч ихэссэн.

-Харшил удамшдаг уу. Ер нь үүнийг бүрэн эмчлэх арга байгаа юу?

-Харшил удамшдаг. Гэхдээ харшилтай хүн бүрийн хүүхдэд дамждаг гэсэн үг биш. Удамших магадлал 70-80 хувьтай. Ер нь эхийн талыг дагаж удамших магадлалтай байдаг. Ирж үзүүлж буй хүүхдүүдийг судлахад аав, ээжийнх нь аль нэг нь харшлын өвчинтэй, шинж тэмдэгтэй байх нь бий. Тухайлбал, эхчүүд жирэмсэн үедээ харшил өдөөгчийг их хэмжээгээр хэрэглэх юм бол хүүхэд харшилтай төрөх магадлалтай. Энэ тохиолдолд хүүхдийг төрснийх нь дараа эмчийн хяналтад байлгаж, яг ямар харшил давамгайлж байна, түүнд зориулсан эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Орчин үед энэ өвчнөөр бага насны хүүхэд их хэмжээгээр өвчилж байгаа. Учир нь бага насны хүүхэд орчны бохирдолд илүү мэдрэг байдгаас гадна сүүлийн жилүүдэд агаарын тоосжилт урьд урьдынхаас илүү нэмэгдэж байгаа. Олдмол харшлын хувьд ихэвчлэн 5-6 насны хүүхдэд анхны шинж илэрдэг.

Одоогийн байдлаар харшлыг бүрэн гүйцэд эмчлэх арга нээгээгүй л байна. Гэхдээ харшлыг сэдрээхгүй барьж болдог. Уншигчдад хэлэхэд, өөрийгөө харшилтай болсон гэж бодож байгаа бол шууд эмчид хандах хэрэгтэй. Тухайлбал, харшил дарангуйлах эмчилгээ хийлгэснээр зуны гурван сарыг зовуурьгүй өнгөрөөх боломжтой.

-Тэгвэл харшлаа сэдрээхгүй байхын тулд яах ёстой вэ?

-Харшил үүсгэгчээс бү­рэн татгалзах эсвэл түү­нээс хол байх хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмчид үзүүлж харшлын төрлийг тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, аль нэг жимснээс харшилтай бол дахиж хэзээ ч идэхгүй байх ёстой гэсэн үг.

Гэхдээ тоосны харшлаас зугтах боломжгүй. Тиймээс нийтээрээ үүнтэй тэмцмээр байна. Ургамлын тоосноос харшилтай хүн хашааныхаа шарилжийг хэчнээн зулгааж, цэвэрлээд нэмэргүй. Учир нь хөрсний бохирдол ихэссэнээс болж хаа сайгүй шарилж ургах болсон. Тиймээс тухайн хүн хэрэгтэй цагт нь эмчилгээгээ хийлгэхээс өөр аргагүй.

-Харшлын төрөл олшир­сон гэлээ. Ер нь хэр олон төрөлтэй вэ?

-Харшил нь олон төрөл байдаг боловч агаар, ургамлын замынх нь илүү элбэг тохиолддог. Ер нь харшлын шалтгаан хүмүүсийн зүй зохисгүй хэрэглээтэй шууд хамааралтай. Үүний шинж олон төрлөөр илэрдэг учир зарим өвчний шинж тэмдгийг харшлынхтай андуурдаг тохиолдол бий.

-Төмрийн харшилгүй хүн цөөн юм шиг санагддаг. Энэ ямар төрлийн харшил вэ. Сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Энэ нь хавьтал харшлын төрөл. Ийм харшилтай хүмүүс төмөр ээмэг, тэлээний арал, бугуйн цаг зэргээс харшиж, арьс нь загатнаж, үрэвсдэг. Үүнээс сэргийлэх арга нь арьсандаа төмөр хүргэхгүй байх. Дээр хэлсэнчлэн харшлыг бүрэн эмчлэх арга байхгүй ч сэдрээхгүй байж болдог.

-Эмийн харшилтай хү­мүүс эмчилгээ хийлгэхээр бол яах вэ?

-Эмийн харшил сүү­лийн үед их гарч ирж байна. Монголчууд өвдвөл дураараа эм уудаг, эсвэл бие биенээсээ сургаар эм авч уух тохиолдол их байдаг. Харшил дундаа эмийнх маш аюултай. Таардаггүй эм уусан тохиолдолд шууд ухаан алдах, хүчтэй реакц өгөх явдал гардаг учир эмийг дураараа хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Мөн тэр эмийг насан туршдаа хэрэглэхгүй, эмчид үзүүлэхээр бол харшилтайгаа хэлж, өөр эмчилгээ заалгах хэрэгтэй.

-Харшлын эмчилгээг яаж хийдэг вэ?

-Харшлын сорил гэж байдаг. Энэ нь дотроо олон төрөл. Сорилоор яг юуны харшил болохыг мэдэж болно. Ер нь харшилтай л бол мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх шаардлагатай. Дураараа эмчилж болохгүй. Эмчилгээг тохируулаагүйн улмаас харшил хүндэрдэг.

Тухайлбал, өнгөрсөн жил шарилжны харшилтай, үүнээсээ болж шоконд орсон хүүхэд ирсэн. Тэр хүүхдийг гэрийнхэн нь дураараа эмчлэх гэж оролдсон байгаа юм. Тэгэхдээ харшил өгдөг шарилжийг шатааж, хүүхдээ утсан гэж тайлбарласан. Иймэрхүү явдал гарах нь элбэг. Тиймээс хүмүүст аль болох зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй байна.

Хүмүүс харшил хөдөл­лөө гээд хлорфенамин шууд уудаг. Энэ зөв үү?

-Харшлын олон янзын эм байдаг. Манайхны хувьд гарын дор байгаа нь хлорфенамин учраас шууд уудаг. Үүнийг ууж болохгүй гэж зөвлөхгүй ч, замбараагүй хэрэглэх нь мэдээж буруу. Ер нь аливаа эмийг дур мэдэж хэрэглэх бол хамгийн том алдаа. Үүнээс ямар ч үр дүн гарч болно.

-Ургамлын тоосжилт эхлэхээс өмнө харшлаа сэд­рээхгүй байх арга байна уу?

-Эмчид үзүүлж, өөр хар­­­шилтай хавсарсан байна уу, үгүй юү гэдгийг тодор­хойлох ёстой. Ингэснээр яг аль сард харшил хүндрэх магадлалтайг тооцож болдог. Үүний үндсэн дээр хэзээ урьдчилан сэргийлэх болон шинж тэмдгийн эмчилгээ хийлгэхээ мэдэж авч болно. Ер нь харшлыг хөдөлчихсөн байхад нь эмчлээд үр дүн нэг их мэдрэгдэхгүй. Харин хөдлөхөөс нь өмнө эмчилгээ хийлгэвэл сэдрэх нь багасдаг. Өөрөөр хэлбэл, харшлын үеийг зовуурьгүй өнгөрөөж болдог.

-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button