Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэлийг хэлэлцэнэ
хоногийн мягмар гаригт Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл олон улсын чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулган нь өнгөрсөн онд зохион байгуулагдсан Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс үндэсний чуулганы үргэлжлэл аж. Гол зорилго нь эдийн засгийн эрчимтэй өсөлтийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх, эдийн засаг, бизнесийн орчны таатай өсөлтийг дэмжсэн хууль тогтоомжийг боловсруулахад юуг анхаарвал зохих, энэ талаарх олон улсын дэвшилтэт туршлагыг судлах юм байна.
Эрхзүйн олон улсын энэхүү чуулганд оролцохоор гадаад, дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд, төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид зэрэг 200 гаруй хүн материалаа ирүүлсэн аж. Энэ үеэр мөн Монгол Улсын эрхзүйн шинэтгэлийн хүрээнд хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа талаар хэлэлцэх гэнэ.