Дэлхийн шилдгүүд Токиод цугларлаа
өнгөрсөн жил болсон ДАШТ-д багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн Япон, Канад, Монгол, ОХУ, Азербайжан, БНХАУ, АНУ, Украины баг уригдсан юм. Баг бүр олимпод сойж буй шилдэг тамирчдаа авчирсан тул Токиод хурц өрсөлдөөн өрнөх нь тодорхой болоод байна.
Найман баг дөрөв дөрвөөрөө хоёр хэсэгт хуваагдан барилдаж, эзэлсэн байрынхаа дагуу нэг, гурав, тав, долдугаар байрын төлөө хүч үзэх юм. Монголын баг Францын Левинд болсон Дэлхийн цомд хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, тавдугаар байрын төлөөх барилдаанд ОХУ-ын багийг 60-ээр ялж байв.