Евро 2012 Украинд болохгүй
хэвлэлийн баг хурал дээр мэдэгдэл хийх үеэр Евро 2012 тэмцээн Украинд болохгүй гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Германы канцлер Ангела Меркель Украины эрх баригчдыг Ерөнхий сайд асан Юлия Тимошенког суллахгүй бол тус тэмцээнийг зохион байгуулах эрхийг түдгэлзүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ.
Мөн Европын бусад орныг Евро 2012 тэмцээнийг Украинд явуулахыг эсэргүүцэхэд шахалт үзүүлэхийг уриалж, Герман Улс уг тэмцээнийг нутагтаа зохион явуулахад бэлэн гэж мэдэгдэж байсан юм. Европын цөөнгүй орон А.Меркелийн энэ уриалгыг дэмжсэн ч хугацааны хувьд шахуу уг тэмцээн Украинд болохгүй гэдэг нь эргэлзээтэй байв. Харин Х.Олланд энэ эргэлзээг үгүй хийснийг Францын Франс-Пресс агентлаг мэдээллээ. Энэ оны Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг Украин, Польш хоёр авсан бөгөөд уг тэмцээн ирэх зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 1-нд болно. Францын шинэ Ерөнхийлөгч Ф.Олланд Би хөлбөмбөгт хайртай. Гэхдээ Украинд болоход асуудал үүссэн гэжээ.
Европын олон улстөрч Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-г аварга шалгаруулах тэмцээнээ Украинд явуулахаа түдгэлзүүлэхийг хүсчээ. Саяхан Европын парламент Ю.Тимошенко тэргүүтэй Украины сөрөг хүчний удирдлагуудыг суллахыг тус улсын өнөөгийн эрх баригчдаас шаардаж, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм.
Харин Евро 2012 үүний эхлэл нь болж байна. Евро 2012-т 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж тоглох бөгөөд хоёр хэсгийн тоглолт болон аваргын төлөөх тулаан Украинд болох байжээ. Харин эдгээр тоглолтыг зохион явуулах орон одоогоор тодроогүй байна.
Э.Жаргал