Байт харваачдын ширүүн тэмцэл эхэллээ
тодрох тэмцээнд 17 байгууллагын 91 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувийн болон багийн гэсэн дөрвөн төрөлд цэц мэргэнээ сорьж байна. Манайхан сүүлчийн жилүүдэд олимпийн хөтөлбөрт багтдаг рекурв төрөлд ихээхэн анхаарч, тамирчдаа голлон бэлтгэж байгаа. Үүний дүнд Лондон-2012-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ж.Гантөгс, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Урантунгалаг өрсөлдөх эрх авсан.
Монголын байт харвааны тамирчид ирэх долоо хоногт Тайландын нийслэл Бангкокыг зорьж, Олон улсын байт харвааны холбооны бэлтгэлийн төвд 21 хоног бэлтгэл хийх ажээ. Тэндээсээ шууд АНУ руу нисэх аж. Огден хотод зургадугаар сарын 18-24-нд болох Дэлхийн цомын тэмцээнээс олимпийн наадмын багийн тэмцээнд оролцох эрх авах зорилготой.
Д.НАНЖИД