Долоо хоногийн онцлох үйл явдал

ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөгийн түрүүчээс олгож эхэлсэн зэрэг олон үйл явдал анхаарал татлаа. Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэе.

МАН, АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөгчдийн нэрс тодорлоо

Монголын улс төрд нөлөө бүхий намууд шийдвэр гаргах хурлаа хуралдуулж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн баталлаа. МАН, АН шөнөжин хуралдаж намын нэрээр өрсөлдөх 28, 26 тойрогт хүч үзэх 48 нэр дэвшигчээ тодруулж дууссан байна. МАН, АН-аас өрсөлдөх 76 нэр дэвшигчдийн мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Н.Энхбаяр эмнэлгийн орон дээрээс мэдэгдэл хийлээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдсанаасаа хойш анх удаа МАХН, МҮАН шударга ёс эвслийн Их хуралдайд ирсэн төлөөлөгчдөдөө хандан, эмнэлгийн орон дээрээс бичлэгээр дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрээр өөрийн биеийн байдлын улмаас нам, эвслийнхээ Их хуралдайд өөрийн биеэр оролцож чадахгүй байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Н.Энхбаярын шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн шүүх танхимд Монгол Улсын ерөнхийлөгч асан МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал болох ёстой байсан. Гэвч шүүх хурал ирэх 6-р сарын 4-ний өдрийг хүртэл хойшиллоо. Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгдэгч ирээгүй гэдэг үндэслэлээр мөн Н.Энхбаярын өмгөөлөгчийн тавьсан хоёр шаардлагыг хүлээн авснаар шүүх хурал хойшилж байгаа юм. Өмгөөлөгчдийн шаардлагад Өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй, Шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан үзнэ үү гэсэн байна.

Цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид тодорлоо

Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл уржигдар хуралдаж цагдаагийн экс удирдлагуудад өмгөөлөгч томиллоо. Тухайлбал, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан Ш.Батсүхийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга байсан дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарын зэрэг хүмүүсийг томилжээ. Харин даваа гарагт Нийслэлийн өмгөөлөгчдийн даргын зөвлөлийн 09 тоот тушаалаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Д.Давааг томилсон байна. Шинээр томилогдсон өмгөөлөгчид хэрэгтэйгээ танилцаж эхэлсэн байна. Цагдаагийн хурандаа нар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн өмгөөлөгчөөс татгалзаад байсан.

Засгийн газар нийслэлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч байгаа

Монгол Улсын Засгийн газар хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнахаар Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт аяныг энэ 5 дугаар сарын 11-нээс өрнүүлсэн. Аяны хүрээнд Засгийн газар, бүх яам, харьяа агентлаг хийж бүтээсэн ажлаа иргэддээ нээлттэй тайлагнаж, тэдний санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа юм. Энэ ажлын үргэлжлэл болж зарим яам, тамгын газрууд нээлттэй хаалганы өдрөө зохион байгууллаа.

90 хувийн түлэгдэлтэй байсан гал унтраагч өөд боллоо

Дорнод аймагт гарсан гал түймрийг унтрааж явсан онцгой байдлын гурван албан хаагч амиа алдсан билээ. Тэгвэл энэ үед мөн хоёр албан хаагч 80 болон 90 хувь түлэгдэж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм. Бид урьд долоо хоногт биеийн байдлыг асуухад тун хүнд байгаа зохих эмчилгээг хийж байна гэсэн. Гэвч 90 хувийн түлэгдэлтэй байсан гал сөнөөгч өөд боллоо гэсэн мэдээлэл ирлээ.

Тэрээр нэг нөхрөө галаас хамгаалж өөрөө маш ихээр түлэгдсэн юм. Түүнийг н.Багабиш гэдэг бөгөөд эх орныхоо төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн баатарлаг гавьяатан билээ. Монгол Улс гал түймрээс болж ахин нэг хөвгүүнээ эцсийн замд нь үдлээ.

Хохирогчдын нэгдсэн холбоо мэдээлэл хийлээ

Улс төр мэдээллийн төвд Хохирогчдын нэгдсэн холбоо болон Хас хөдөлгөөнөөс 7-р сарын 1-тэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэр өдрөөс хойш бараг дөрвөн жил өнгөрсөн байна. Гэвч одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй бөгөөд хэн тушаал өгсөн нь хүртэл мэдэгдээгүй байгаа юм. Мөн таван хүн эрдэнэт амиа алдаж, 270 гаруй залуус нэгээс дээш жилийн ялтай байхад одоог хүртэл төрөөс юу ч хийхгүй байгаа гэнэ. Тиймээс энэ хэргийн үед удирдах албанд байсан хүмүүст хариуцлага тооцох талаар дээрх хүмүүс дурьдаж байлаа. Мөн тэдгээр хүмүүсийг дахин УИХ-д суулгахгүй байх талаар арга хэмжээ авч өгөхийг СЕХ-оос шаардлаа.

Ахмадуудад 1 сая төгрөгийг олгож эхэллээ

Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1 сая төгрөгийг Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Эх орны хувь хишгээ бэлэн мөнгөөр авна гэдгээ 272 582 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн илэрхийлж өргөдлөө гаргажээ. Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1 сая төгрөгт нийтдээ 334 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна.

Телевизийн захирлууд ХХЗХ-ны шийдвэрийг эсэргүүцлээ

Кабелийн сувгаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо саяхан гаргасан журмаар хоригложээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэн Суваг телевизүүдийн нэгдсэн холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ.

Сонгуулийн тухай хуульд олон сувагтай телевиз зөвхөн ганц сувгаараа өдөрт хоёр цаг сонгуулийн сурталчилгаа дамжуулна, кабелийн сувгаараа сурталчилгаа дамжуулахгүй гэсэн агуулгатай заалт оруулжээ. Сонгуулийн тухай хуулийг боловсруулсан УИХ-ын гишүүд Суваг телевизүүдийн нэгдсэн холбооныхонд Хэрвээ 2-3 сувагтай телевиз бүх сувгаараа сонгуулийн сурталчилгааг хоёр цаг цацвал өдөрт 4-6 цагийн сурталчилгаа болоод байгаа юм. Тиймээс зөвхөн нэг телевизээр нь сурталчилгаа цацуулах зорилгоор ийм заалт оруулсан гэж тайлбарласан байна. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах газраас хавтгайруулан бүх кабелийн телевизээр сонгуулийн сурталчилгаа цацуулахгүй гэсэн шийдвэр гаргасан аж.

Суваг телевизүүдийн нэгдсэн холбооныхон хуулиас давсан журмаа цуцлахыг шаардаж Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлсэн юм.

Глоб-ын Ж.Мэндбаяр шоронд өлсгөлөн зарлажээ

Иргэдээс их хэмжээний мөнгө залилсан хэргээр Багануурын хориход ял эдэлж буй Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өлсгөлөн зарлаад дөрөв хонож байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр энэ удаад дэглэм бууруулах хүсэлт тавьсан байна. Одоогоор өлсгөлөн зарласны улмаас түүний эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй ч удаан үргэлжлүүлэх нь аюултай гэдгийг эмч нар сануулжээ. Гэвч тэрбээр шаардлагад нь хариу өгөхөөс нааш өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ хэлсэн байна.

Ц.Анандбазарыг 17.2 тэрбум төгрөгийн торгуультай холбогдуулан баривчилсан бололтой

Сод монгол группийн захирал Ц.Анандбазарыг өчигдөр үдээс өмнө АТГ-аас баривчилсан. Түүнийг ямар шалтгаанаар баривчлах болсон талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар баривчилсан шалтгаан нь шатахуун импортлогчдод төрөөс оногдуулсан 17,2 тэрбум төгрөгийн торгуультай холбоотой гэх мэдээлэл байна.

Д.Ганболд Улаанбаатар хотын хөдөлмөрийн баатар

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологи хариуцсан орлогчоор 3 жил гаран ажиллаад, өөрийнхөө хүсэлтээр өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Ганболдод Нийслэлийн хамгийн дээд шагнал болох Хангарьд одон гардууллаа. Улаанбаатар хотын 4 орлогчийн нэгээр бараг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамт ажиллахдаа аль нэг нам, хүчин гэлгүй өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ харамгүй зориулж, нийслэлчүүдийнхээ өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьжиргаагаа сайжруулах боломжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Улаанбаатар хот орчмын экологийн доройтлыг сэргээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгож байгаагаа хотын дарга шагнал гардуулах үедээ онцолсон байна.

УИХ-ын гишүүд соёлын тэргүүний ажилтан боллоо

Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг баталж гаргасантай холбогдуулж соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, З.Алтай, С.Ламбаа, А.Тлейхан, Д.Дондог нарыг БСШУЯ-наас соёлын тэргүүний ажилтан цолоор шагнажээ.

Чингэлтэй уулыг Улсын тусгай хамгаалалтад авлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар олон асуудал хэлэлцсэний нэг нь Чингэлтэй хайрхан уулыг Улсын тусгай хамгаалалтад авах асуудал байлаа. Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд тус төслийг санаачилсан бөгөөд Чингэлтэй уулыг төрийн тусгай хамгаалалтад авсан юм. Ингэснээр Чингэлтэй уулын чиглэлд тэлэх суурьшлыг хязгаарлаж ингэснээр тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавх, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг хадгалах юм байна.

Их Монголын алтан одод сагсан бөмбөгөөр өрсөлдлөө

Монгол бөхийн өргөөнд Их Монголын алтан одод нэртэй бүх оддын сагсан бөмбөгийн шоу тэмцээн боллоо.

Тэмцээнд бөхчүүд, урлагийнхан, спортын одод, улстөр, сумочид өрсөлдсөн юм. Бөхчүүдийн багт сумочдоос Хакухо Даваажаргал, Озэки Харүмафүжи Бямбадорж, Озэки Какүрюү Ананд нар, үндэсний бөхчүүдээс Даян аварга Өсөхбаяр, улсын аварга Мөнхбат, улсын арслан Ганхуяг нар багтаж тоглолоо.

Тэмцээнийг TLG-13, Мон Лаа ХХК, Хакухо сан хамтран зохион байгуулж байна. Шоу тэмцээнээс олсон орлогоо 100 хувь хүүхдүүдэд зарцуулна. Өөрөөр хэлбэл нийслэлийн залуучуудын төвтэй хамтран халамжийн үйлчилгээнд хамрагдсан нийслэлийн 1800 хүүхдийг баярлуулах юм.

Хакүхо аварга 1400 хүүхдийг баярлуулав

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо, Озэки Харүмафүжи, Какирюү, Кёкүтэнхо тэргүүтэй сумочид Бөхийн өргөөнд болсон Их Монголын алтан одод-2 шоуны өмнө асрамжийн болон эмзэг бүлгийн 1400 гаруй хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Хакүхо аварга сумочид хүмүүнлэгийн ажлыг цаашид жил бүр зохион байгуулна. Хүүхдүүдийг хараад эргээд хүүхэд насандаа очсон мэт санагдлаа гэж хэлсэн юм. Мөн Озэки Харүмафүжи Япон улсад үйлдвэрлэсэн түргэний тэргийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хандивласан юм.

Барези спорт ордны шав тавих ёслол боллоо

Өнөөдөр Баянзүрх дүүргийн дөрөв дүгээр хороонд баригдах нийслэлийн хүүхдэд залуучуудын Барези хөлбөмбөгийн битүү дээвэртэй спортын ордны шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд Баянзүрх дүүргийн засаг дарга, Нийслэлийн засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгчид болон АС милан багийн тоглогч бүх цаг үеийн 100 шилдэг тоглогчдын нэг Барези, АС милан багийн зарим дасгалжуулагчид оролцлоо.

Эрхэм гишүүд хонхны баяр-аа хийлээ

УИХ-ын дөрөв дэх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусч өчигдөр хонхны баяраа хийлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2008 оны хаврын чуулганы хаалтыг хийсэн юм. Дөрвөн жил нэг танхимд суухдаа хэн нь хэн бэ гэдгээ толинд харсан мэт мэддэг болсон гишүүдэд ингээд тарна гэдэг амаргүй байсан бололтой.

Ангийн багшаа орж ирэхээс өмнө зураг, хөргөө даруулж амжив. Өөр хоорондоо их л дотно яриа өрнүүлж байгаа бололтой инээлдэж байгаа нь хэвлэлийнхэний хараанаас мултарсангүй. Мөн хаврын чуулганы хаалтын хуралдаандаа гоёлын костюмаа өмсч ирсэн гишүүд өнгөлөг харагдаж байгаа гэж жигтэйхэн. Харамсалтай нь тэд халуун ам бүлээрээ цугларсангүй. 76.3 хувийн ирцтэй хаалтын арга хэмжээ болов.

Л.Тамир

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button