Богино хугацаагаар дуг хийх нь эрүүл мэндэд тустай
Энэ нь ахмадуудын ой санамж зүрх судасны үйл ажиллагаа зэрэгт их унтах нь сөргөөр нөлөөлдөг байна.
Тэдгээрээс заримыг дурдъя
· Олон цагаар унтах нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж бие махбодийг идэвхигүй болгодог. Тиймээс олон цагаар ноцоорч унтахын оронд өдөрт хэдэн удаа богино хугацаагаар дугхийх нь эрүүл мэндэд тустай.
· Бага нойртой байх нь тийм ч муу биш гэнэ. Гол нь тогтмол цагт нойртой хонох нь чухал.
· Сайн унтах амрахын тулд нойрсохоос 4-6 цагийн өмнө кофе, халуун ногоо согтууруулах ундаа, эм тан зэргээс зайлсхий.
· Оронд орохын өмнө дасгал гимнастик бүү хий. Аль болох дуу чимээ багатай тайван орчин нойронд эерэгээр нөлөөлнө.
Ядарч туйлдсан буюу зүүрмэглэсэн үед нойроо сэргээх гэж хүчлэх хэрэггүй. Үд дунд ч бай хэдхэн минут дугхийхэд л тархины үйл ажиллагаа сэргэнэ.