МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид намын даргаасаа батламж гэрээ, ялалтын тугаа гардан авлаа
Тусгаар тогтнолын ордны хурлын заал хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир өнөөдөр 1600 цагаас МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болсон кандитатууд МАН-ын даргаасаа УИХ-д нэр батламж гэрээ, ялалтын тугаа гардан авч эхлээд байна.
Тус арга хэмжээнд МАН-аас УИХ-д болон Нийслэлд нэр дэвшигчид, МАН-ын гишүүд дэмжигчид, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирсэн байлаа. Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ МАН 76 нэр дэвшигчидээ тодруулахдаа намын бага хурлаар, намын анхан шатны болон бүх шатны байгууллагуудаар нээлттэй шударга өрсөлдөөний зарчмаар явагдаж, намынхаа итгэл дэмжлэг, ард түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээж авах 76 нэр дэвшигчээ тодруулж чадсан гэдэгтээ бид итгэлтэй байна.
Манай намын 76 нэр дэвшигчидэд ахмад үеийн төлөөлөл орсон, мэргэжлийн парламентын гишүүд орсон, туршлагатай улс төрчид,идэр, дунд үе, залуу үеийн төлөөлөл шинэ давалгаагаар орж чадсан, эмэгтэйчүүдийн төлөөлөл хуулийн болон намын бодлогын хүрээнд дэмжигдэж орж чадсан 4/25 зарчимд тулгуурласан, шинэлэг, уламжлал шинэчлэлийн хослуулж чадсан бүрэлдэхүүнийг дэвшүүлж чадсанаараа бахархаж байна… хэмээн онцолж хэллээ. Үүний дараагаар Архангай аймгаас эхлэн 26 тойргоос нэр дэвшигчид тус бүрдээ гарч намын даргатай гэрээ байгуулан, батламжаа ялалтын тугаа гардан авч байлаа.
Olloo.mn