Хуулийнхны ял завших аргууд үргэлжилсээр

Юуны өмнө Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргалд холбогдох авлигын хэрэг олны анхаарлыг татаад байсан юм. Шүүгч Д.Оюунжаргал нь албан тушаалаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож саатуулагдсан Б.Дарханбаатар, Б.Болд-Эрдэнэ, Я.Алтан-Од О.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтай шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 сая төгрөг залилан авсан. Түүнээс гадна Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн Ш.Батмөнхийн хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэж түүний эхнэр Ц.Отгонсүрэнгээс 10 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон юм. Мөн 2009 онд П.Батдагвад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тус хэргийн холбогдогчид мөнгө хэрэгтэй байгаагаа хэлж, улмаар түүний эгч П.Алтанцэцэгээс зээл нэрээр 3.5 сая төгрөг авлигад авсныг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тогтоосон. Хан-Уул дүүр­гийн шүүх өмнө нь энэ хэргийг шийдвэрлэж тус бүрт нь хоёр жил хорих ял оноож байсан боловч Ул­сын Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар дахин хэлэлцэхээр болоод байсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцээд Д.Оюунжаргалд хоёр жилийн хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялыг нь өршөөж тэнсэн харгалзахаар боллоо. Энэ бол хууль, шүүхийнхэн хэрхэн ял завшиж болдгийн нэг илрэл. Үүнээс гадна хууль хүчнийхэн яаж ял завшиж, хэргийг гацааж болдгийн нэг жишээ бол цагдаагийн экс дарга нарт холбогдох хэрэг. Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдоод буй цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэр­гийг Сүхбаатар дүүргийн шүүх маргааш хэлэлцэхээр товлоод байгаа. Шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги буюу Ганц худагийн урьдчилан хорих төвд хийхээр болсон. Шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан генерал Ч.Амарболд НЦГ-ын дарга асан хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатар, ЭЦГ-ын дарга асан хурандаа Ш.Батсүх нар уг нь өмгөөлөгчөө сонгосон.

Гэвч генерал Ч.Амарболдын сонгосон өмгөөлөгч Д.Даваа түүнийг өмгөөлөхөөс татгалзаад байгаа. Учир нь, тэрбээр өмнө нь Долдугаар сарын 1-ний гэх хэргийн хохирогчдыг өмгөөлж байсан гэнэ. Тиймээс Ч.Амарболдод өмгөөлөл үзүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн аж. Энэ нэг талаараа шүүх хурлыг дахин хойшлуулах гэсэн арга ч байж болох. Яагаад гэвэл тэд шүүх хурлыг ямар нэг аргаар хойшлуулсаар өдийг хүрсэн. Өмгөөлөгчөөсөө татгалздаг. Өмгөөлөгчид нь зугтдаг гээд олон янзын арга байгаа. Хууль мэддэг хүмүүс маш энгийн ар­гаар шүүх хурал хойшлуулж, ял завшиж болдгийг тэд харуулсаар байгаа юм. Магадгүй энэ хэвээр шүүх хурал болохгүй сонгууль дуусч, энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусвал цагдаагийн экс дарга нар ял шийтгэлгүй өнгөрч магадгүй дүр зураг байгаа юм болов уу гэх хардлага бий болоод байна. Гурав дахь жишээ МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тэр хуулийнхныг яаж хүчгүйдүүлж, шүүх хурлыг гацааж болдгийг бусдаасаа илүү харуулж чадаж байгаа.

Түүнийг гэм буруутай гэж үзэж, АТГ-аас баривчилснаас эхлээд асуудлыг гацаах аргаа олсон. Өлсгөлөн зарласан, эмнэлэгт хэвтсэн. Сүүлдээ Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт шүүх хурал нь болох байсан хойшлуулж чадлаа. Хойшилсон шалтгаан нь ердөө л шүүгдэгч ирээгүй гэж байгаа. Одоо зургадугаар сарын 4-ний өдөр дахин шүүх хурал болно. Тэр үед Н.Энхбаяр ямар шалтгаанаар, аргаар хурлыг хойшлуулж чадах нь вэ гэдэг нь сонирхолтой байна. Ямар ч байсан шүүх, цагдаа, эрх мэдэлтнүүд хуулийн цоорхойг цаг үргэлж ашиглаж чаддаг юм гэдгийг энэ бүхэн бүрэн утгаар нь харуулж байна. Нөгөө талаас манайхан дараа нь гарч болзошгүй эрсдлийг тооцож, цоорхой хууль гаргадаг ч байж болох юм.

Гадаадад Монголын нэр хүнд унасаар Казахстанд монгол залуу тавхан настай бяцхан охиныг хүчирхийлсэн хэргийн дуулиан намдаагүй байтал дахин нэг монгол эмэгтэй хэрэгт холбогдож, эх орныхоо нэр хүндийг олон улсад унагалаа. Сингапур дахь Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл компанийн гүйцэтгэх захирал X.Халиунд холбогдох, тус улсын казинод залилан хийх гэж оролдсон хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, 4000 ам.доллараар торгуулжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Х.Халиун нь өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд Ма­гта Bay Sands казинод покер тоглож байхдаа кассчиныг нь мэхлэх гэж оролдсоноо хүлээн зөвшөөрсөн байна. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл нь Монгол Улсын Авто тээврийн газар болон Сингапурын Маритайм чейн-ийн хамтарсан компани аж. Уг нь манай улс олон улсад уул уурхайгаараа танигдаж, нэр хүндтэй яваа. Гэвч энэ мэтээр улс орны нэр хүнд унагагчид олон улсаар тэнүүчилсээр л байна.

Н.ПУНЦАГБОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button