Нью-Йорк хотын мэр хөрөнгөө арвижуулав
барилгын тоо 11-д хүрч байгааг New York Post сонин онцолжээ. Хотын мэрийн санхүү орлогын нээлттэй тайланд дурдсанаар тэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард North Salem хэмээх томоохон фермерийн аж ахуйг 4,5 сая доллараар худалдан авснаа дурджээ. North Salem-т мэрийн бага охин, морин спортын мэргэжлийн дасгалжуулагч Блумберг Жоржина тэнд адууны аж ахуйгаа эрхэлдэг.
Хотын мэр Уэстчестер хотод, тэр дундаа телевизийн алдартай хөтлөгч Дэвид Леттерманы амьдардаг тансаг районд байшин худалдан авах болсон шалтгааныг түүний туслагч тайлбарласангүй. Блумберг энэ арилжаанаасаа хойш гурван сарын дараа Нью-Йорк мужийн Лонг-Айленд амралт сувиллын газарт 20 сая доллараар дахин нэг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан билээ.
New York Post сонины нотолсноор Майкл Блумберг бол америкийн тэргүүн баячуудын нэг бөгөөд 2010 онд Forbes сэтгүүл түүнийг дэлхийн баячуудын 23-т эрэмбэлж байсан билээ. Тэр санхүүгийн зах зээлийн талаар дүн шинжилгээ хийдэг, мэдээлэл борлуулдаг алдарт Блумбергийг үндэслэгч гэдгээрээ олны танил болсон нэгэн. Түүний мэдэлд радио болон телевиз байдаг. Тэр Нью-Йорк хотын захирагч болоод өөрийнхөө цалинг нэг (1) доллараар тогтоосон төдийгүй улсаас орон сууцны хангалт авахаас татгалзсан билээ.
П.Дорж