Б.Оюунбат Дээд шүүхэд ханджээ
түүнийг гэм буруутайд тооцон 2.6 жилийн хорих ял оноосон билээ.
Түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буруутгаж ялласан юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч хорих ялыг хэвээр баталсан билээ. Тиймээс тэрбээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.