Автомашиныг хийгээр цэнэглэх станцтай болно
хийгээр цэнэглэх станц байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар станц байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд тендер зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулжээ. Эдгээр найман станцын дөрвийг том оврын автобус баазуудын хашаанд байгуулахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд Цэвэр агаар сангийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 400 автобусыг хийн төхөөрөмжид шилжүүлэх ажил хийсэн. Автобуснууд хийн түлшинд шилжсэнээр агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах юм.