Далай ламын элч нар ажлаа орхилоо

Бээжин Гималайн бүсийн автономитийн асуудлыг авч хэлэлцэх хүсэлгүй байгаагаас тэд ийм шийдвэр гаргасан гэжээ. Далай ламын бие төлөөлөгчид 2002- 2010 онд дээрх асуудлаар Бээжинтэй есөн удаагийн яриа хэлцэл өрнүүлсэн ч ямар нэгэн ахиц гараагүй аж.

Тэдний үзэж байгаагаар 2008 оны өргөн хүрээний эсэргүүцлийн дараа Түвдийн байдал бүр ч дордсон гэнэ. 2008 онд тэд Түвдийг Хятадын бүрэлдэхүүнд хэвээр байлгаж, ингэхдээ илүү их автономит эрх олгохыг Бээжинд санал болгосон ч энэ төлөвлөгөөг нь хүлээж аваагүй юм. Түүгээр ч барахгүй Хятадын эрх мэдэл бүхий түшмэдүүд Түвдийн статусыг авч хэлэлцэхээс удаа дараа татгалзсаар ирсэн төдийгүй 1959 онд Энэтхэгт дүрвэн гарсан Далай ламыг эргэж ирсэн нөхцөлд л асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Бээжин түүнд улс орныг хагалан бутаргасан гэсэн ял тулгадаг.

Хятад Түвдийг ямагт өөрийнхөө нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг байсан хэмээн мэдэгддэг бол харин түвдүүд болохоор 1950 онд Хятадын цэргүүд эзлэн авах хүртэлх зуун зуун жилд хэний ч хараат бусаар оршин тогтнож ирсэн хэмээн нотолдог. Далай лам 2011 онд Түвдийн улс төрийн удирдагчийн ажлаа албан ёсоор орхиж, Лувсанг Сангайг дүрвэгчдийн Засгийн газрын тэргүүнээр сонгосон билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button