Нигерт гурав хоногийн гашуудал зарлав

өдөр өчигдөр эхэлжээ. Энэхүү онгоцны осол ням гаригт болсон бөгөөд зорчигч тээврийн онгоц Нигерийн эдийн засгийн нийслэл болох Лагос хотын орон сууцны хороолол дээр унасан юм. Онгоцны бүхээгт байсан бүх хүн амиа алдсаны дээр онгоц шатахаасаа өмнө орон сууцны байрнууд болон оффисын барилгуудыг сүйтгэжээ.
Ослын үр дагаврыг арилгахын тулд аврагчид бүхэл шөнөжин ажилласан байна. Урьдчилсан мэдээллээр амиа алдсан хүмүүсийн дунд Нигерийн армийн гурван генерал, Хятадын иргэд байжээ. Түүнчлэн онгоц осолдох үед орон сууцны хороололд байсан хүмүүсийн дунд ч хохирогчид байгаа гэнэ. Гэхдээ одоогоор тэдний тоог нарийн гаргаагүй байгаа юм байна.