Борооны ус зайлуулах хоолой 30 минутын бороог дарах чадалтай

учир хэдхэн цагийн аадар бороонд хотын ихэнх газрууд үерт автдаг юм.

Түүнчлэн Нийслэл хотод нийт 145 километр борооны ус зайлуулах шугам хоолой байсан бөгөөд шинээр 73 километрийг нэмсэн байна. Энэ асуудалтай холбоотойгоор мөн шинээр тавигдсан зам болгонд ус зайлуулах хоолойг суурилуулж өгч байгаа гэнэ. Энэ жилийн хувьд нэмж борооны ус зайлуулах хоолойг хороолол дотор ихээр тавьж ажиллахаар төлөвлөөд байна. Баянзүрх дүүрэгт гэхэд шинээр гурван ус зайлуулах хоолойг барихаар төлөвлөсөн байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн хүндрэлтэй тал байна. Нэн тэргүүнд борооны усны хоолойны сувагны диаметр бага учир амархан усаар дүүрдэг. Тиймээс томсгох ажлыг холбогдох албаныхан хийж байгаа юм.

Мөн хүчин чадлын хувьд нийслэл хотод байрлах эдгээр ус зайлуулах нь хоолой нь зөвхөн 30 минут орсон бороог дарж чадах зориулалттай. Хэрэв аадар бороо орвол усаа хангалттай даах боломжгүй. Нөгөөтэйгүүр тохижилт үйлчилгээний компаний ажилчид элдэв төрлийн хогоо ус зайлуулах төвийн хоолой руу хийснээр бөглөрдөг. Эргээд энэ нь ус зайлуулах хоолойнд ус орох боломжгүй болгодог байна. Дээрх байдлыг цэгцлэх үүднээс жилдээ хоёр удаагийн цэвэрлэгээний ажлыг эхлүүлдэг. Энэ жилийн хувьд шугам хоолойн цэвэрлэгээг 6 сард багтаагаад дуусгахаар төлөвлөжээ

Акре

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button