Сугар гаригийн хиртэлт зургаан цаг үргэлжилнэ

тохиох ховор үзэгдэл юм. Сугар нь Буд гаригийн гадуур, харин дэлхийн тойрог замын дотуур нарыг тойрдог манай нарны аймгийн хоёр дахь гариг юм. Дэлхийгээс хэмжээгээрээ ойролцоогоор 20 хувь бага бөгөөд ихэнхдээ хүлэмжийн хийгээс бүрдэх маш нягт зузаан агаар мандалтай. Түүний гадарга нь дунджаар +460 градусын температурт байх ба гадарга дээрх агаарын даралт нь дэлхийнхээс бараг 100 дахин их. Тиймдээ ч энэ гаригийн гадарга болон агаар мандалд бидний мэддэг ямар ч амьд бие организм оршиж чадахгүй юм. Энэ зузаан агаар мандалд нь нарны гэрлийг маш сайн ойлгодог хүхрийн хүчлэн давхарга орших бөгөөд, үүнээс үүдэн Сугар гариг нь тэнгэрт маш тод харагддаг. Тодоороо нар болон сарны дараа гуравдугаарт орно. Тойрог зам нь дэлхийн тойрог замын дотор оршдог учир бидэнд зөвхөн нар мандахын өмнө ба жаргасны дараа богино хугацаанд харагдана. Хэрвээ та үүрээр, эсвэл нар жаргасны дараахан бүрийгээр маш тод одыг тэнгэрийн хаяа дэрлэн байхыг нь харсан бол тэр Сугар гариг байсан байх магадлал тун өндөр.

Сугар гаригийг монголчууд үүрээр харагдах үед нь Үүрийн цолмон, харин үдшээр харагдах үед нь Үдшийн гялаан гэж нэрлэдэг билээ. Тэгвэл энэ гариг маань дэлхийтэй харьцангуй нарыг бүтэн зургаан цаг гаруйн хугацаанд хиртүүлэх гэж байна.

СУГАР ГАРИГИЙН ХИРТЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ

Бид нарны хиртэлт гэж юу болохыг сайн мэддэг. Ердөө л сар дэлхийг тойрох замдаа нарнаас дэлхий рүү чиглэн ирж буй гэрлийг халхлан өнгөрөхийг ийн нэрлэдэг. Сугар гаригийн хиртэлт нь зарчмын хувьд үүнтэй адилхан. Сугар гариг нарыг тойрон эргэх замдаа нарнаас дэлхий рүү ирж буй гэрлийн зарим хэсгийг халхлан өнгөрнө. Ялгаа нь, бодит хэмжээгээрээ сугар гариг сарнаас хамаагүй том ч гэлээ, сартай харьцангуй дэлхийгээс маш хол оршиж байгаа тул хиртэлтийн үеэр нарны маш өчүүхэн хэсэг буюу нарны диаметрийн ердөө гурван хувьтай тэнцэх хэмжээний тойргийг халхална. Харин нар хиртэх үед сар дэлхийтэй маш ойрхон оршдог тул зарим газарт нарны бараг бүх гэрлийг халхалж бүтэн хиртэлт үүсгэдэг билээ. Тиймээс Сугар гаригийн хиртэлтээр тэнгэр харанхуйлж бүдгэрэх зүйл ажиглагдахгүй.

Өөр нэг ялгаа нь сар дэлхийг маш ойр зайнд хурдан тойрч эргэдэг тул нарны хиртэлт харьцангуй хурдан болж өнгөрдөг. Харин Сугар гариг дэлхийгээс хол зайд нарыг удаанаар буюу224 өдөрт нэг бүтэн тойрдог учир хиртэлт нь хэдэн цагийн турш үргэлжилнэ.

Сугар гариг нь 243 жил тутам ердөө дөрвөн удаа нарыг дэлхийтэй харьцангуй хиртүүлж байгаа. Гэхдээ хиртэлт хоорондын үе нь жигд биш. 121.5 жил, найман жил, тэгснээ 105.5 жил, найман жил гэх байдлаар хиртэнэ. Хамгийн сүүлийн хиртэлт 2004 онд болсон бөгөөд энэ удаагийн хиртэлтээс дараагийнх нь 105.5 жилийн дараа 2117 оны арванхоёрдугаар сард тохионо.

ХЭРХЭН АЖИГЛАХ ВЭ

Сугар гариг маш хол зайд орших тул нарны маш жижигхэн хэсгийг л халхална. Тэгэхээр хиртэлт эхлэхээс дуусах хүртэл нарны хойд бөмбөрцгийн дагуу жижигхэн хар бөөрөнхий толбо явж өнгөрнө гэсэн үг. Энэ толбоны хэмжээ жижиг хэдий ч эрүүл хараатай хүний нүдэнд харагдана. Та үүнийг харж чадах эсэхээ шалгаж болно. Цаасан дээр яг 2.0 мм-ийн диаметртэй цэг зураад долоон метрийн зайнаас хар. Эрүүл хараатай хүний нүд уг цэгийг төвөггүй ажиглаж чадна. Харж чадсан бол та Сугар гаригийн хиртэлтийг дурангүйгээр ажиглаж чадна гэсэн үг.

Гэхдээ нарыг ямар ч тохиолдолд энгийн нүдээр, ямар ч хамгаалалтгүй харж болохгүй. Нарнаас ирж байгаа гэрлийг дэлхийн агаар мандал шүүж ихэнх аюултай хэсгийг нь нэвтрүүлэхгүй байгаа ч гадарга дээр ирж байгаа нарны гэрэлд хүний нүдний угт орших гэрэл мэдрэгч эсүүдийг гэмтээх хүчтэй инфра-улаан туяаны цацраг бий. Тэдгээр гэрэл мэдэрдэг эсүүд ямар ч өвчин мэдрэхгүй учир нар руу хараад хараагаа гэмтээж байгаагаа хүн өөрөө мэдэх аргагүй юм. Хэдэн цагийн дараа нүд харанхуйлах байдлаар мэдэрч эхлэх ба зарим ноцтой тохиолдолд хүний нүд сохрох аюултай учир нар руу эгцлэн ямар ч хамгаалалтгүйгээр харахгүй байхыг анхааруулж байна.

ХАМГААЛАЛТ БОЛГОЖ ЮУГ АШИГЛАЖ БОЛОХГҮЙ ВЭ

• нарны шил – хэдэн ч давхар нарны шил таныг тэдгээр хорт туяанаас хамгаалахгүй

• гэрэл зургийн фильтр – фотозургийн туйлшруулагч фильтр болон бусад фильтрүүд ч тус болохгүй.

• харин зориулалтын фильтр л аюулгүйн баталгаатай

• гагнуурын шил – зарим төрлийн шил бүрэн хамгаалахгүй байж мэднэ

• фотозургийн хальс – зөвхөн хуучны мөнгөн эмульстэй боловсруулсан хар-цагаан хальс.

• харлуулсан шил – арга ядсан үед шилний цэвэрхэн хэсгийг лаа ашиглан түлж харлуулаад хэрэглэж болно.

Хэтэрхий харлуулчихвал юу ч харагдахгүй, хэт бага харлуулвал нүдээ хамгаалж чадахгүй учраас тийм ч найдвартай арга биш. Фильтр огт байхгүй, олдохгүй бол яах вэ. Шууд бус байдлаар жишээ нь, цэгэн-тусгалын (pinhole projection) аргыг ашиглаж болно. Гэрэл нэвтрүүлдэггүй ямар нэгэн материалан хавтанд маш жижиг нүх гаргаад тэр хавтангаас тодорхой зайд цагаан цаас паралель байдлаар байрлуулахад хавтангийн цаана байгаа зүйлсийн (гэрэлтэй өдөр үед) дүрс нь цаасан дээр урвуугаар байгуулагдана. Эрт үед камерын линз ховор, маш үнэтэй байхад ийм аргаар гэрэл зураг дардаг хүн олон байсан. Одоо ч ингэж зураг дардаг хүмүүс бий. Алдарт физикч И.Ньютон хүртэл ийм аргаар оптикийг судалж байв.

Нарыг харах цэгэн-тусгагч хийх хамгийн энгийн арга гэвэл танд цаасан хайрцгийн А4 хэмжээтэй хоёр хавтгай хэсэг, мөнгөн цаасны хэлтэрхий, скоч тэгээд нэг зүү хэрэгтэй. Нэг хавтгайн голд нь хааш хаашаа гурван см дөрвөлжин нүх гаргаад тэр нүхээ шоколадны ч юм уу, мөнгөн цаасаар нэг талд нь таглах маягаар скочдож наана. Энэ мөнгөн цаасны төв хэсэг дээр нь эхлээд маш жижиг нүх зүүгээр гарга. Нөгөө цаасан хайрцагны хавтгай хэсгээ цагаан бичиг хэргийн цаасаар нэг талыг нь бүрээд тэр бүрсэн гадаргаа дээш нь харуулаад газарт юм түшүүлээд тавьчих. Тэгээд мөнгөн цаастай хавтгайгаа нар болон нөгөө газар түшүүлсэн хавтгайн дунд оруулж, газар хэвтэж байгаа хавтгайгаас 0.5-1метрийн зайд барихад газар байгаа дээр нарны дүрс үүсч харагдана.

Яаж хийх тухай видеог эндээс үзээрэй – http//www.youtube.com/watch?ү=bJҮw0ZjMPfE

Нарны дүрс хоёр хавтгай паралель үед мөн нүхний хэмжээ аль болох жижиг үед хурц байна. Тиймээс та хоёр хавтгайгаа янз янзаар хөдөлгөж өөр өөр зайд барьж үзэн тохиромжтой байршлыг нь олох хэрэгтэй. Нарны дүрс тод хэрнээ хурц биш бол нүхээ жижигсгэх хэрэгтэй, гэхдээ хэтэрхий жижиг нүхээр тод дүрс үүсэхгүй. Энэ ерөнхий зарчмаар ийм тусгагчийг янз янзаар хэрэглэхэд амархан байдлаар хийж болно.

Дуран авай ашиглахаар бол танд аль болох жижиг дуран л хэрэг болно уу гэхээс зориулалтын нарийн фильтр (жишээ нь устөрөгчийн альфа) байхгүй бол том дуран хэрэггүй. Тиймээс энгийн гар дуран ч ашигласан болно. Хамгийн гол нь тухайн дуранд ямар нэгэн нар ажиглахад зориулсан фильтр байхгүй бол дурангаар шууд ажиглаж огтхон ч болохгүйг анхаарна уу.

Фильтргүй үед дурангаараа үүсгэсэн тусгалыг ажиглах нь хамгийн оновчтой шийдэл юм. Дурангаа хөл дээр зоогоод нар руу чиглүүлээд цагаан цаас харах окулярнаасаа чиглүүлэн бариад харж болно. Дээр дурдсан цэгэн-тусгагчтай яг адилхан зарчмаар, мөнгөн цаастай хавтангийнхаа оронд дурангаа нар руу чиглүүлж хөл дээр зоогоод цагаан цаасаар бүрсэн хавтан дээрээ нарны тусгалыг ажиглана гэсэн үг.

ЮУ ХАРАГДАХ ВЭ

Хиртэлт зургаан цаг гаруй үргэлжилнэ. Үүний ихэнх хэсэгт нь жижигхэн хар толбо нарны хойд хэсгийг хиртүүлэн өнгөрөх байдлаар бидэнд ажиглагдана. Харин эхлэл болон төгсгөлийн 30 минутад сонирхолтой зүйлс үзэгдэнэ. Сугар гариг нарны ирмэгийг хиртүүлж яг бүтнээрээ орж ирэхээс, эсвэл бүтнээрээ хиртүүлж дуусахаас өмнөх агшинд гаригийг ирмэгийг хүрээлсэн бүдэг гэрэл бий болно. Энэ гэрэл нь Сугар гаригийн агаар мандлаар нарны гэрэл хугарч буйгаас үүдэлтэй. Мөн хиртэлт бүрэн эхэлсний дараахан, эсвэл яг дуусах үед нарны нөгөө ирмэг дээр маш ойрхон хүрч ирсэн үед гаригийн ирмэг нь нарны ирмэгтэй нэг минут орчим нийлж, гариг бөөрөнхий биш зуйвандуу болж харагдана. Үүнийг хар дуслын эффект гэх ба нарны ирмэг хэсэг нь төв хэсгээсээ үл ялиг бүдэг байдагтай болон таны ашиглаж байгаа дурангийн зарим үзүүлэлтүүдээс үүдэлтэй. Маш өндөр өнцгийн нарийвчлалтай дуранд ийм зүйл ажиглагдахгүй. Эдгээр үзэгдлийг дурангаар зориулалтын фильтртэй нь, эсвэл тусгалаар нь харж байгаа үед л ажиглана, энгийн нүдээр харагдахгүй.

Нар ойрын хэдэн сар идэвхжил сайтай байгаа. Идэвхжил сайн гэхээр нарны гадарга дээр олон толбо байна гэсэн үг юм. Нарны гадарга дээрх толбонууд нь ойр орчмоосоо хамаагүй бага температурт оршдог учир бараан болж харагддаг. Яагаад нарны гадарга дээр ийм бараан хэсэг үүсдэг вэ гэдэг нь нарны соронзон орон болон гадаад давхарга дахь материалын урсгал хөдөлгөөнтэй холбогдсон гүн гүнзгий учир жанцантай. Сугар гаригийн хиртэлтийн үеэр гариг маань толбоны ойролцоо харагдаж болно, энэ үед танд нарны толбо нь тас хар зүйл биш юм байна гэдэг нь тодорхой болно. Энгийн үед бусад хэсэг нь маш тод учраас нарны толбо нь хүний нүдэнд тас хараар харагдах авч Сугар гаригийн хиртүүлж буй хэсэг нь жинхэнэ тас хар учир, түүнтэй харьцангуй бүдэг саарал гэрэлтэй байгаагаар харагдана. Энэ үзэгдэл хэрвээ тухайн үед наран дээр том толбо гарч ирвэл энгийн нүдэнд ажиглагдана, үгүй бол жижиг толбонуудыг дурангийн тусгалаар, эсвэл зориулалтын фильтртэй дурандаж харна.

ХЭЗЭЭ ХААНА ВЭ

Энэ удаагийн хиртэлт баруун Канадаас баруун Сибирь хүртэлх ихэнхдээ хойт бөмбөлгийг хамарсан талбайд эхлэлээсээ төгсгөл хүртэл ажиглагдана. Өмнөд Америк, Баруун болон Өмнөд Африкт харагдахгүй харин бусад хэсэгт нь нар мандаж болон жаргаж байх үед хиртэлтийн эхлэл болон төгсгөл харагдана.

Манай Монголд бүх хиртэлт орон даяар эхнээсээ дуусталаа ажиглагдахаар байна. Тиймээс ч манай говиос энэ үзэгдлийг ажиглахаар олон жуулчин, бас бус хүн очиж байгаа юм билээ.

Улаанбаатарын байршил нь ойролцоогоор N47.91 E106.91 бөгөөд UTC/GMT+8 бүст оршдог билээ. Тиймээс Сугар гаригийн хиртэлт Улаанбаатарын цагаар зургадугаар сарын 6-ны өглөөний 608 цагт эхэлж өдрийн 1250 цагт дуусна. Энэ өдөр нар өглөө 0454 цагт мандаж, орой 2048 цагт жаргана. Цаг агаарын хувьд бага зэргийн үүлтэй байвал байгалийн фильтр болж харин ч тустай. Гэхдээ нарыг битүү халхалсан зузаан үүл байвал мэдээж юу ч харагдахгүй. Зарим тооцоогоор Улаанбаатарт энэ үед үүлэрхэг байх 75 хувийн урьдчилсан прогнозтой байна билээ. Гэхдээ энэ бол тодорхой биш. Тэглээ ч бүтэн зургаан цаг гаруй үргэлжлэх учир хэчнээн зузаан үүлтэй байсан ч дундуур нь хараад авах агшин гарч л таарна. Хэрвээ цаг агаар үнэхээр муудчихвал та интернэтээр энэ үзэгдлийг дараах холбоосуудаас шууд үзэж болно

• http//sunearthday.gsfc.nasa.goү/webcasts/nasatү/

• http//eүents.slooh.com/

• http//cas.appstate.edu/streams

• http//www.ccssc.org/transit2012.html

ТҮҮХЭНД БОЛОН ИРЭЭДҮЙД

Түүхэнд Сугар гаригийн хиртэлтийг анх тэмдэглэсэн нь 1639 он. Английн залуу одон оронч Жеремаяа Хоррокс нь алдарт одон оронч Иоханес Кеплерийн тооцооллыг дахин нягталж хийснээр хиртэлт болохоос сарын өмнө хэзээ яаж болохыг нь зөвөөр тооцоолсон байна.

Хожим нь мөн Английн одон оронч Эдмонд Халли нь хиртэлтийн эхлэл болон төгсгөлийн хугацааг дэлхийн өөр өөр газраас зөв хэмжсэнээр дэлхийгээс нар хүртэлх зайг тодорхойлох боломжтойг олж мэдсэн байна. Түүний энэ санаанаас үүдэн олон газрын одон орончид 1761 болон 1769 оны хиртэлтийг ажиглахаар дэлхийн өөр өөр цэг рүү аянд мордсон байдаг. Эдгээрээс хамгийн азгүй нь Францын одон оронч Жилам байв. Тэрээр 11 жилийн турш энэ хоёр хиртэлтийг ажиглахыг зорьж дэлхий даяар аялсан боловч цаг агаарын байдал болон өөрийн буруу тооцооллоос үүдэн хоёуланг нь ажиглаж чадаагүй бөгөөд, 11 жилийн дараа гэртээ эргэн ирэхэд нь түүнийг нас барсан хэмээн тэмдэглэээд зогсоогүй, түүний эхнэр нь өөр хүнтэй гэрлэж хамаатнууд нь өмч хөрөнгийг нь хуваан авсан байж.

Ер нь Сугар гариг нарыг хиртүүлэхийн тулд хоёр зүйл зэрэг болох ёстой. Нэгдүгээрт, дэлхий, нар хоёрын дунд нэг шугаманд орох ёстой. Сугар гариг дэлхийтэй хамгийн ойрхон ирэх үедээ энэ шугаманд дунд нь эгнэн орох бөгөөд энэ үйл явдал нь 584 өдөр тутамд тохиолдоно. Сугарын тойрог замын хавтгай нь дэлхийнхээс 3.4 градусаар зөрдөг бөгөөд тойрог замууд нь хоёр цэг дээр л огтлолцоно. Эдгээр хоёр цэг нь дэлхийн тойрог замын хувьд арванхоёр болон зургадугаар сард тохионо. Тиймээс Сугар гаригийн хиртэлт энэ сард тохиолддог. Мөн аль цэг дээрх хиртэлт вэ гэдгээс шалтгаалан нарыг бидэнтэй харьцангуй өгсөж, эсвэл уруудаж буй байдлаар хиртүүлэн өнгөрнө. 1631,1639, 1874 болон 1882 онд нарыг өгсч хиртүүлсэн бол 1761, 1769, 2004 мөн энэ удаад уруудаж буй байдлаар ч хиртүүлнэ. Уруудаж буй хиртэлтийн үеэр найман жилийн зайтай хоёр хиртэлтийн эхнийх нь нарны өмнөд хэсгийг харин дараагийнх нь нарны хойд хэсгийг хиртүүлнэ. 2004 оны хиртэлт нарны өмнөд хэсгийг хиртүүлсэн, тиймээс энэ удаагийнх нь нарны хойд хэсгийг хиртүүлнэ.

Дээр хэлсэнчлэн Сугар гаригийн хиртэлтийн жигд бус үечлэл нь дэлхийн тойрог зам нь яг тойрог хэлбэртэй бус бага зэрэг зуйван байдгаас үүдэлтэй (харин Сугар гаригийн тойрог зам бараг л тойрог. Дэлхий зургадугаар сарын үед нарнаас хамгийн хол орших бөгөөд харин арванхоёрдугаар сард хамгийн ойрхон цэг дээр ирнэ. Ойрхон үедээ дэлхий нарыг илүү хурдан тойрч, харин хол үедээ удааширдаг. Хурдны энэ зөрүүнээс үүдэн хиртэлт хоорондын хугацааны ялгаа гардаг.

Ирээдүйд дэлхий болон Сугар гаригийн тойрог замын өөрчлөлтүүдээс үүдэн ийм үзэгдлийн давтамж улам багасна. Жишээ нь, 3089 оноос хойших дэлхий дээрх хүмүүс зөвхөн өгсөж буй хиртэлтийг ажиглах боломжтой. Хэдэн 10 мянган жилийн дараа гэвэл нарны аймгийн бусад гаригийн нөлөөгөөр дэлхий болон Сугарын тойрог зам хувьсан өөрчлөгдөж хиртэлтийн давтамж ч өөрчлөгдөнө.

Энэ удаагийн хиртэлтийг дэлхий дээрээс олон сая хүн ажиглах бөгөөд одон орон судлалыг сурталчлах зорилгоор нэгэн байгууллага XҮIII зуунд хийгдэж байсан Сугар гаригийн хиртэлтийн туршилтыг хийх гэж байна. Тэд дэлхийн олон сая ажиглагчаас хиртэлт эхлэх болон төгсөх үеийн цагийн мэдээллийг хүсч байгаа юм. Хариуд нь олон сая хүний хэмжилтээр гурван зууны өмнөх туршилтыг дахин хийж нар хүртэлх зайг олон сая хүний оролцоотойгоор хэмжинэ гэсэн үг. Мэдээж нар хүртэлх зайг бид өөр аргаар маш өндөр нарийвчлалтай мэдэж буй ч энэ үйл ажиллагаа нь одон орон судлалын шинжлэх ухааныг олон нийтэд таниулан сурталчлах үйлст чухал ач холбогдолтой юм. Та ч гэсэн Монголоос энэ хэмжилтээ тэдэнд явуулж болно

• http//toү2012.esri.com/

Энэ бэлэн iphone аппыг ашиглаад бүр амарчилж болно

• http//itunes.apple.com/app/үenustransit/id502494620?mt=8

Нарыг ажиглахаар бүтээгдсэн сансрын хэд хэдэн дуран мөн энэ үзэгдлийг сансраас ажиглана. Тэдгээрээс гадна сансар уудмын гайхалтай зургуудыг авдаг алдарт Хаббл дуран хүртэл энэ үзэгдлийг ажиглана. Гэхдээ Хаббл нь нар харахад зориулагдаагүй учир шууд бус байдлаар буюу – сар руу харж хиртэлтийг ажиглана. Өөрөөр хэлбэл, саранд ойсон Сугар гаригийн хиртэлтийн гэрлийг ажиглах гэж оролдоно. Өмнө нь ийм ажиглалт хийж байгаагүй бөгөөд хэрвээ амжилттай болбол бидэнд өөр оддыг тойрдог гаригуудын агаар мандлыг судлах чухал түлхэц болох юм.

Та бүхэн 2009 онд сансарт хөөрсөн КЕПЛЕР хэмээх дурангийн тухай сонсч байсан байж магадгүй. Энэ дуран нь бусад одыг тойрдог гаригуудыг олноор илрүүлж цаашлаад дэлхийн ихэр гаригийг олж нээх зорилгоор хөөрсөн бөгөөд одоогийн байдлаар 2000 гаруй гариг байж болох хэмжилтийг хийгээд байгаа ба тэдгээрийн 46 нь дэлхийтэй нэн төстэй гариг байж болзошгүй юм. Саяхан хоёр гариг нь үнэхээр дэлхийтэй маш төстэй ихэр гариг гэдэг нь тодорхой болсон ба бусдыг нь нягтлан тодорхойлох ажлыг яг одоо хийж яваа. Сансрын дурангийн бусад гаригийг олж нээх арга нь Сугарын хиртэлт шиг харь гаригуудын эх одоо хиртүүлэх үзэгдлийг олж хэмжих юм. Өөрөөр хэлбэл, тухайн харь гариг нь дэлхийтэй харьцангуй эх одоо хиртүүлэхэд, бид хиртэлтийн хугацаа болон гүнг нь хэмжсэнээр хиртэх үед тухайн одны гэрэлтэлт хэр хэмжээгээр буурахыг хэмжсэнээр тухайн гаригийн хэмжээ болон тойрог замыг тодорхойлж болно. Том гариг эх одтойгоо ойрхон тойрч байвал хиртэлт гүнзгий болж тэр одны гэрэлтэлт нь богино хугацаанд ихээр багасна. Эсэргээр дэлхий, эсвэл Сугар шиг жижиг гариг эх одоо хол зайд тойрч байвал одны гэрэлтэлт маш бага хэмжээгээр удаан хугацаанд багасгана.

Хэрвээ алс хол уудмын хаа нэгтээ өөр гариг дээр бидэнтэй адилхан ухаант соёл иргэншил сансар руу өөр гариг хайгаад зөв газраа зөв цагтаа байж байвал манай нарны аймгийн гаригууд ч гэсэн тухайн харь гаригтай харьцангуй нарыг хиртүүлж байгаа.

С.Төгөлдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button