Ч.Амарболд гавьяат хуульч С.Нарангэрэлээр өмгөөлүүлэхийг хүсчээ

нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш Цагдан хорих 461 дүгээр ангид болох юм. Энэ ч утгаараа энэ хэргийн гол буруутан болоод буй цагдаагийн экс удирдлагууд хөдөлгөөнд орж, МӨХ-ноос томилсон өмгөөлөгчөөр үйлчлүүлэхгүй гэдгээ зарлаж эхэллээ. Тухайлбал, хошууч генерал Ч.Амарболд МӨХ-ноос томилсон өмгөөлөгч Ж.Батхүүгээс татгалзаж гавьяат хуульч С.Нарангэрэлийг сонгох хүсэлтээ илэрхийлсэн байна. Эл хүсэлтийн дагуу гавьяат хуульч өчигдөр Ч.Амарболд генералтай уулзахаар Цагдан хорих төв рүү явсан юм. Гэвч тэрбээр түүнтэй уулзаад юу ярьсан талаараа мэдээлэл өгөхөөс татгалзсан. Генералын хувьд өмгөөлөгчөө зургаан удаа сольсон бөгөөд долоо дахиар нь гавьяат хуульчийг ийн сонгосон хэрэг. О.Зоригтын хувьд ч мөн ялгаагүй

МӨХ-ноос томилсон М.Алтан-Өлзийгөөс татгалзаж, Ё.Өнөрбаярыг өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргаад байгаа. Харин нөгөө хоёрын тухайд өмгөөлөгчөө солих эсэх тухайгаа одоохондоо мэдэгдээгүй байгаа юм. Үнэндээ бол тэднийг өмгөөлөхөөр сонгогдсон өмгөөлөгчид энэ хэрэг дээр ажиллахаасаа өөрсдөө ч татгалзаж байсан. Тэд үүнийгээ Тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн ч шүүх ялалдгаараа яллана. Шүүх хурал харилцан мэтгэлзэх зарчмаар явагдахгүй. Шүүх ямар эрх дархтай гэдгээ харуулах нь ойлгомжтой тул нэрийн хор. Тийм болохоор оролцохгүй хэмээн хэлсэн байдаг. Үүнийг ч шүүгдэгч нар онцолж, Шинээр сонгогдсон өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцаагүй гэсэн үндэслэлээр шүүх хурал дахин хойшлохыг үгүйсгэх аргагүй хэмээсэн юм.

Энэ үйл явдлын эргэн тойронд өрнөсөн өөр нэг анхаарал татсан асуудал нь өнгөрсөн пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын албаны дарга Э.Батмөнхийн сэтгүүлчдэд хийсэн мэдээлэл байлаа. Тэрбээр Шүүгдэгч нарын биеийн байдал сайн байгаа. Тиймээс энэ сарын 6-нд шүүх хурал заавал болно хэмээн онцолж, тэдний биеийн байдал болон эмчилгээнийнх талаар нэг бүрчлэн мэдээлэл өгсөн билээ. Гэвч уг мэдээллийг хийсний дараахан буюу орой 1900 цагийн үед Цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хурандаа О.Зоригтын бие муудаж, улмаар түргэний машинаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт авчирчээ. Гэвч тус дүүргийн эмч нар Энэ хүний өвчин нь хүндэрсэн тул манайх хүлээж авахгүй гэснээр 23 цагийн үед П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна. Одоо тэрбээр тус эмнэлэгт эмчлүүлж буй. Тэгвэл Ч.Амарболд генерал өчигдөр Цагдан хорихын эмнэлгээс захидал бичсэн нь хэвлэлийнхний сонорт хүрлээ. Тэрбээр захидалдаа Хэргийг шударгаар үнэн зөв шийдэж өгөхийг хүсч байна. Тухайн үед би Дотоодын цэргийн дарга байгаагүй. Тиймээс хилс хэргээр хүнийг хэлмэгдүүлэх гэж байгаагаа сайтар тунгаагаач гэсэн утга бүхий захидлыг холбогдох байгууллага болон ард түмэнд илгээсэн билээ.

О.Сайханцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button