Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр

хамгаалах үйлсэд дэлхий нийтийг уриалахын тулд олон улсын байгууллагууд нэгддэг. Анх 1972 онд НҮБ-ын бага хурлаар Дэлхийн байгаль орчны өдөр-ийг тэмдэглэж байхаар тогтжээ.

Жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээр байгаль орчинтой холбоотой асуудлыг хэлэл­цэж, тодорхой санал гаргаж, тухайн онд байгаль хамгаалах ажлын чиглэлийг боловсруулдаг юм байна.

Манай улс ч энэ өдрийг тэмдэглэдэг бөгөөд БОАЖЯ, ТББ-ууд хамтарч олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ оны Дэлхийн байгаль орчны өдөр-т зориулан БОАЖЯ-наас өчигдөр Төв аймгийн Лүн суманд ногоон төгөл байгуулсан.

Тус яамны мэдээлж буйгаар Байгаль хамгаалах хаврын сарын аян-2012-ыг өнгөрсөн гуравдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 17-ныг хүртэл орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд аймаг, орон нутагт байгаль орчин руу чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд хэрэг­жүүлж эхэлжээ.

Аяны үр дүнг 14 хоногийн дараа олон нийтэд зарлах бөгөөд энэ нь Дэлхийн цөлжилт хуурайшилттай тэмцэх өдөр-тэй давхцаж байгаагаараа онцлог юм.

Харин Нийслэлийн байгаль хамгаалах газар ямар ажил хийх гэж буй талаар тус газрын дарга Ю.Дэлгэрмаагаас тод­руулахад Нийслэлийн но­гоон бүсийн зуслангийн 70 мянга гаруй айл өрхөд улирлын болон байнгын шинжтэй байгаль орчинд холбогдсон мэдээлэл сургал­тын төвийг бай­гуулахаар одоогийн байдлаар бэлтгэл ажлыг хангаад байна. Ирэх наймдугаар сар гэхэд энэ төв баригдаж дуусах юм.

Байгаль орчинтой хол­боотой багц хуулиудыг баталсантай холбогдуулан эд­гээрийг сурталчлах, мэдүүлэх зорилгоор тус төвийг байгуулж байна.

Шинээр батлагдсан хуу­лиудыг сурталчлах гол аж­лыг хийх төлөвлөгөөтэй байгаа. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр жилийн өмнө Төгрөгийн гол дагуу 40 га газрыг хамарсан зурвас байгуулах ажлыг эхлүүлсэн.

Арчилгааны зардал зэрэг төсөв санхүүтэй холбоотой асуудлаас болоод энэ ажил нь хараахан бүрэн хэрэгжиж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Энэ жил үүнийг үргэлжлүүлж хийнэ гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button