Засгийн газраас тогтоосон Эрдэнэс-Тавантолгойн-н нэгж хувьцааны дүйцүүлсэн үнэ хэр бодитой вэ?

Тодруулбал, иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцэх бөгөөд нэг ширхэг хувьцааны дүйцүүлэх үнийг 933 төгрөг хэмээн зарласан юм. Улмаар Засгийн газрын 116 дугаар тогтоолын дагуу энэ сарын 1-нээс эхлэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 10 хүртэлх хувийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувь тэнцүүлэн олгож эхлэхээр болсон. Тодруулбал, 41390 аж ахуйн нэгж, байгууллагад хувьцаа авах эрх нээгдэж, нэг компанид 36240 ширхэг хувьцаа ногдох юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэг тэрбум 500 мянган ширхэг хувьцааг 41390 аж ахуйн нэгж хувааж авах юм байна. Тэгвэл бид хувьцааны дүйцүүлсэн үнэ бодитой эсэх, энэхүү дүйцүүлсэн үнэ нь Эрдэнэс Тавантолгой-н хувьцааг эргээд олон улсын зах зээлд гаргахад ямар нэгэн байдлаар саад болох уу? гэх хоёр асуултад эдийн засагчдын байр суурийг сонслоо.

Эдийн засагч Н.Дашзэвэг Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд гарч чадахгүй байж ч магадгүй

-Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн нэгж хувьцааны дүйцүүлсэн үнийг Засгийн газраас 933 төгрөг гэж тогтоосон нь ердөө тааж тавьсан үнэлгээ юм. Учир нь аливаа хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоохдоо эхлээд техник эдийн засгийн үндэслэл, ашиг орлогын тооцоо зэргийг хийх учиртай. Гэтэл дээрх хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоохдоо ямар аргаар тооцсон нь хачирхалтай санагдаж байна. Тиймээс Эрдэнэс-Тавантолгой-н хувьцааны үнийг ингэж хатуу тогтоосон нь эргээд олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдахад саад болно гэж үзэж байгаа. Ер нь цаашдаа Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарч чадахгүй ч байж магадгүй.

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг Эрдэнэс-Тавантолгой-н төсөл хэр амжилттай хэрэгжихээс бүх зүйл шалтгаална

-Монгол Улсын жирийн нэг иргэний хувьд, гэр бүлдээ болон ойр дотныхоо хүмүүст Эрдэнэс-Тавантолгой-н хувьцаагаа авахыг зөвлөсөн. Учир нь бидэнд эх орныхоо баялгийн эзэн нь байх бодит боломжийг ардын засгаас олгож байгаа юм. Тиймээс ч энэхүү дүйцүүлсэн үнийг би бодитой гэж үзэж байна. Цаашдаа Баруун Цанхийн олборлолтыг нэмэгдүүлж, Эрдэнэс-Тавантолгой-н төсөл амжилттай хэрэгжих юм бол ирээдүйд сайхан боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Хувьцаа гэдэг зүйл угаасаа дээшээ доошоо хэлбэлзэж болох учраас дүйцүүлсэн үнийн хувьд нэг их шүүмжлээд байх шаардлагагүй. Тиймээс ч цаашдаа Эрдэнэс-Тавантолгой-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдахад ямар нэгэн саад, бэрхшээл учрахгүй.

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл Ямар аргачлалаар тооцсоныг нь мэдэхгүй байна

-Энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байна. Тиймээс ямар аргачлалаар тооцож, Эрдэнэс- Тавантолгой-н хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоосныг нь мэдэхгүй юм.

МУИС-ийн багш С.Оюун Энэ бол зөвхөн анхдагч үнэ

-Хувьцаа гаргагч өөрөө үнийг яаж ч тогтоож болно. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний хөрөнгө босгох зорилгоор IPO хийж байгаагаас шалтгаална. Тиймээс энэ үнэ цаашдаа яаж ч хувирч болох учраас 933 төгрөг гэдэг нь зөвхөн анхдагч үнэ. Цаашдаа Тавантолгойн төсөл хэр амжилттай хэрэгжихээс хувьцааны дүйцүүлсэн үнэ яаж ч өсч болох юм. Гэхдээ энэ бол сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд гаргасан үнэ гэдгийг сануулах хэрэгтэй.

ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий захирал Ч.Отгочулуу Хувьцааны үнэ цаашдаа хэрхэн өсөхийг урьдчилан тооцох боломжгүй

-Эрдэнэс-Тавантолгой-н хувьцаа анхдагч зах зээлд гарч байгаа учраас үнийн хувьд цаашид хэлбэлзэж болох юм. Миний хувьд Эрдэнэс-Тавантолгой-н төслийг амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэ цаашид ямар байх нь нүүрсний үнэ ямар байх, Тавантолгойн төсөл хэр амжилттай хэрэгжих, ямар хамтрагч сонгох зэрэг маш олон зүйлээс шалтгаална. Дэлхийн зах зээлд нефтийн нөөц бараг дуусч байгаа учир эрчим хүчний шинэ эх үүсвэр яах аргагүй нүүрс болж таарч байна. Тиймээс ч Тавантолгойн төсөл амжилттай хэрэгжиж, үр ашгаа иргэдэд өгнө гэдэгт итгэлтэй байгаа юм. Яахав ижил төвшний уурхайтай орнуудтай харьцуулахад Тавантолгойн нэгж хувьцааны дүйцүүлсэн үнэ хамаагүй хямд сонсогдож байгаа ч цаашдаа яаж өсөхийг урьдчилан таамаглах аргагүй юм.

СЭЗДС-ийн захирал Ж.Батжаргал Энэ бол бодит бус үнэлгээ

-Энэ бол бодит бус үнэлгээ. Учир нь хувьцааны үнийг зөвхөн хөрөнгийн зах зээл тогтоодог юм. Тиймээс Эрдэнэс-Тавантолгой-н нэгж хувьцааны дүйцүүлсэн үнэ бол ердөө Засгийн газрын амлалтаа биелүүлэх гэж аргацаасан нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, амлалтаа биелүүлсэн болж харагдах гэсэн арчаагүй арга. Цаашдаа Тавантолгойн ашиг орлого нэмэгдэх юм бол хувьцааны үнэ хэд дахин өсөх магадлалтай, харин үйл ажиллагаа нь зогсвол хувьцаа нь хэнд ч хэрэггүй зүйл болж хувирна.

Эдийн засагч Б.Мөнхдөл Засгийн газраас тогтоосон дүйцүүлсэн үнэ бол амлалтдаа тааруулсан тоо

-Нэрлэсэн үнэ гэж ярих нь буруу. Учир нь Засгийн газраас нэгж хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоох учиргүй. Зөвхөн хөрөнгийн зах зээл дээр тогтоодог юм. Харин энэ удаад Эрдэнэс-Тавантолгой төрийн мэдэлд байдаг учраас Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг шиг дураараа аашилж байна. Засгийн газраас тогтоосон 933 төгрөг гэдэг бол ердөө л амласан нэг сая төгрөгтөө тааруулсан үнэлгээ юм шүү дээ. Тиймээс 933 гэдэг тоо бол хэтэрхий бага үнэлгээ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Х.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button