Хөрсний бохирдлын эсрэг нянгийн үйлдвэр үүдээ нээлээ

туршигдаж, өндөр үр ашигтай нь нотлогдсон технологиор бууруулах боломжтой боллоо. Effectiүe microorganism буюу идэвхтэй бичил биетэнг ашиглаж хөрсний бохирдлоос салах технологийг ОХУ-ын эрдэмтэд анх нээжээ. Хүний биеийн хамгийн их бохирдолтой амны хөндийн нян бактерийг эсэргүүцэж устгадаг идэвхтэй нянгууд байдагтай адил байгальд ч ийм сөрөг нөлөө үзүүлдэг нянгууд их хэмжээгээр байдаг аж. Тиймээс энэхүү нянг үржүүлж, өсөх орчныг нь бүрдүүлж өгснөөр биологийн болон химийн бохирдлыг идэж устгадаг гэнэ. Оростоо төдийгүй Европын орнууд болон Япон, Солонгост өргөнөөр хэрэглэх болсон энэхүү технологийг ашиглан нянг өсгөж үржүүлэх шинэ үйлдвэр өчигдөр Улаанбаатарт үүдээ нээлээ.

180 орчим мянган өрх оршин сууж буй гэр хорооллын бие засах газрууд нь Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг үүсгэдэг. Олон жил болсон гэр хорооллын айл өрхүүдэд бие засах газар бий болгох зай талбайгүй болсноос гадна Улаанбаатар хотын гүний усанд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа. Иймээс нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд онцлон анхаарч, гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газрыг ариутгах, хоргүйжүүлэх ажлыг эрчимжүүлээд байгаа юм. Европ технологиор шинэ үйлдвэрт үйлдвэрлэсэн, идэвхтэй бичил биетэн агуулсан шингэнг энэ сарын 20-ноос эхлэн графикийн дагуу гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газарт хийх бөгөөд долоодугаар сарын сүүл гэхэд энэ ажлыг дуусгах юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button