С.Одонтуяа цахилгааны үнийг 50 хувь бууруулсан уу

Б.Туул, М.Энхтайван, МУНН-аас Л.Сайнбаяр, МНН-аас Ж.Сарантуяа, Шударга ёс эвслээс Д.Батмөнх, Н.Дашзэвэг, МСДН-аас А.Эрдэнэбилэг нарын хүмүүс өрсөлдөх юм.

МАН болон АН сонгуулийн сурталчилгаагаа хийгээд эхэллээ. Энэ нь орой бүр хаалга тогших /мөрийн хөтөлбөр, бүрийн эрхийн хугацаанд хийсэн ажил, сонгуулийн сурталчилгаа барьсан/ оюутнуудын тоо нэмэгдэнэ гэсэн үг.

АН-аас ажлын тайлан өчигдөр орой 20 цагийн үед авчирч өглөө. Тэдний тайланг үзвэл өмнөх дөрвөн жилд их олон зүйлийг хийсэн бололтой. Мөн үзүүштэй тараах материал болжээ. Зураг өнгө дизайн гээд л бүх зүйл нь өөлөхийн аргагүй болсон байна. Гэвч манай гишүүд төлөөлөгчид ямар нэгэн байдлаар амьдралаас хэтэрхий холдоод тасраад явчихсан нь ажиглагдлаа. Тухайлбал өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргээ төлөөлж НИТХ-д төлөөлөгчөөр суусан С.Одонтуяагийн Нийслэл асуудал ба шийдэл тайланд цахилгааны үнийг ТЭГ төгрөг болгох байсан. Цахилгааны үнэ 50 хувь буурснаар нүүрс түлдэг айлууд сардаа 70 мянган төгрөг хэмнэж байна. гэсэн байна.

Үүнээс үзвэл С.Одонтуяа төлөөлөгч цахилгааны үнийг тэг төгрөг болох гэж тэмцээд дийлэлгүй 50 хувь бууруулсан бололтой. Энэ бидний амьдралд хэр ойрхон тусах үг вэ? Улсаас алдагдалтай ажиллаж байна гэж байнга гоншгонож татаас авдаг цахилгаан станцууд өдөр өдрөөр цахилгааны үнийг нэмсээр байгаа билээ. Гэвч манай эрхэм төлөөлөгч цахилгааны үнийг 50 хувиар бууруулсан гээд тайландаа тусгасан байх юм. Энэ сэдвээр нийслэлийн нийт иргэдээс биш юм аа гэхэд Баянгол дүүргийн иргэдээс асууя. Танай гэрийн цахилгааны төлбөр сард хэд гардаг вэ? Цахилгааны төлбөр чинь 50 хувиар буурсныг мэдсэн үү? Энэ талаар С.Одонтуяа төлөөлөгчөөс лавлаж болох юм. Бас нүүрс түлдэг байсан айлууд сардаа 70 мянган төгрөг хэмнэж байгаа гэнэ. Энэ үнэн үү? Мөн түүнээс тодруулж болно.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button