Тагнуулын ерөнхий газар ЭЕШ-ын сэдвийн нууцлалд оролцоно

Шалгалт өгөх танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар хуудсыг энэ сарын 6 хүртэл тарааж байгаа. Элсэлтийн шалгалт авах байранд ил тод байдлыг хангах үүднээс камер суурилуулж байгаа юм байна. Мөн Боловсролын үнэлгээний төв энэ жил шалгалтын даалгаврын нууцлалыг хадгалахад Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллах гэж байна.

Математик, физик, химийн шалгалт 100 минут, бусад хичээлийнх нь 80 минут үргэлжлэх юм. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлчийн шалгалт дууссанаас долоо хоногийн дараа сонинд нийтлэх ажээ. Шалгуулагчид цагаа сайн баримталж 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг Боловсролын үнэлгээний газрын ажилтан Ч.Отгонцэцэг хэлж байна.

О.Гэрэл

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button