Шударга ёс эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна гэв

СЕХ-ноос МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшиж буй зарим нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, нэмэлт материал шаардах зэргээр хүндрэл учруулж, хуулиа зөрчиж байгаа аж.Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон С.Нарангэрэл, Г.Энхтөр, Н.Санжаадорж, З,Ойдов,С.Авирмэд нарыг СЕХ, тойрог, хэсгийн хороод нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшигчид ялалт байгуулах магадлалтай тул СЕХ-оор дамжуулан бүртгэхээс татгалзаж байна гэж тэд үзэж байна. Энэ асуудлаар тойрог, хэсгийн хороодоос тодруулга, тайлбар авсан тухай Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, доктор С.Нарангэрэл, С.Авирмэд, Ч.Чимидсүрэн нар сэтгүүлчдэд мэдээллээ.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button