Архив, албан хэрэг хөтлөлтийн үзүүлэх сургуулийг зохион байгууллаа

хөтлөлтийн түвшинд үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн сайжруулах, боловсронгуй болгох, салбарын бусад байгууллагуудад сурталчлах ажлын хүрээнд нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төв (цаашид төв гэх)-тэй хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны үзүүлэх сургуулийг 2012 оны 05 дугаар сарын 30-нд зохион байгууллаа.

Тус үзүүлэх сургуульд нийслэлийн эрүүл мэндийн салбарын байгууллагууд болох нийслэлийн Эрүүл мэндийн газар, түүний харьяа нэгдсэн эмнэлэг, нэгдэл болон амаржих газрууд зэрэг нийт 29 байгууллагын удирдлагууд, нягтлан бодогч, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, архив, бичиг хэргийн ажилтнууд нийт 41 ажилтан албан хаагчид оролцлоо.

Нийслэлийн Архивын газрын 2012 оны Эрдэмд суурилсан сургалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран салбарын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаан тогтмолжсон нэг байгууллагыг сонгон харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлага болон хариуцсан ажилтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжил, арга зүйгээр хангах ажлын хүрээнд архив, албан хэргийн хөтлөлтийн удаа дараагийн хяналт үнэлгээнд амжилттай дүгнэгдэж, загвар хадгалалт, хамгаалалттай байгууллагаар шалгарч байсныг үндэслэн нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийг сонгож, архив, албан хэрэг хөтлөлтийн бааз сууринд нь тулгуурлан энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Уг үзүүлэх сургуулийн нэгэн онцлог нь 2013 онд монгол улс даяар зохион байгуулагдах Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг-т эрүүл мэндийн салбарын байгууллагуудын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, удирдлага болон хариуцсан ажилтнуудад тодорхой ойлголтыг өгөх ач холбогдолтой байлаа. Тус төв нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 196 дугаар захирамжаар батлагдсан Байгууллагын Архивыг гэрчилгээ-г 2010 онд журмын дагуу гардан авсан байна. Үйл ажиллагааны хувьд Түргэн тусламжийн төв Нийслэлчүүдийнхээ эрүүл мэндийн дайчин соргог манаач болж, өдөр, шөнийн 24 цагт байнгын бэлэн байдалд байж эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй, үнэ төлбөргүй үзүүлдэг цорын ганц тусгай төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг юм.

Мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулан үйл ажиллагаандаа дуудлага хүлээн авах, шилжүүлэх, төвлөрөл ихтэй гудамж, талбайд байрлуулсан 17 камеруудыг хянах, нарийвчилсан статистик мэдээллээр хангах, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, онцгой байдлын үед удирдлагын түвшний хурал зохион байгуулах зэрэг холбоо, хяналт, мэдээллийн бүхий л үйл ажиллагааг хянах, удирдан чиглүүлэх, бүртгэн авах боломжтой болсон байна. Дуудлага хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулан GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, байршил, хөдөлгөөнийг шууд хянах, удирдлагаар хангах боломжтой бөгөөд дуудлагын диспетчер, эмч нарын үйл ажиллагааг хянах компьютер-мэдээлэл-хяналтын сан шинээр байгуулсан. Эмч нарын дуудлагын хуудсыг цахим хэлбэрт шилжүүлснээр статистик мэдээ боловсронгуй болсон байна гэж дүгнэхээр байна. Байгууллагын удирдлагын зүгээс санал, санаачлага гаргаж дотоод ажил, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, төсөв санхүүгийн талаас ихээхэн дэмжин ажилладаг нь баримтын хадгалалт хамгаалалтын түвшинд зориулалтын өрөө тасалгааг гаргаж, эрүүл ахуйн нөхцөлийг ханган ажиллаж байгаа нь салбарын байгууллага дундаас загвар архив, албан хэрэг хөтлөлттэй байгууллага болох үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Үзүүлэх сургуульд оролцсон нийслэлийн эрүүл мэндийн салбарын архив, бичиг хэргийн ажилтнуудад тус төвийн архивын өрөө, түүний хадгалалт, хамгаалалтын байдал, зориулалтын шүүгээ, техник хэрэгсэл, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар-ийн дагуу хадгаламжийн нэгж бүрдүүлэх, мэдээлэл, лавлагаа болон тоо бүртгэлийн баримт бичгийн хөтлөлт болон Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг болох эмч нарын дуудлагын хуудсыг цахим хэлбэрт шилжүүлснээр статистик мэдээ боловсронгуй болсон үйл ажиллагааг цахим хэлбэрээр бэлтгэн үзүүлсэн нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байлаа.

Цаашид хамрагдсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх олон санал, санаачлага, мэдлэг, мэдээллийг олж авсан гэдэгт итгэлтэй байна. Үзүүлэх сургуулийн хөтөлбөрийн дагуу хүрэлцэн ирсэн хариуцсан ажилтнуудад Байгууллагын архивын зохион байгуулалт, Хадгалалт хамгаалалтад тавигдах ерөнхий шаардлага, Хадгаламжийн нэгж бүрдүүлэх журам зэрэг сэдвээр мэдээлэл хүргэгдсэн. Үзүүлэх сургуулийн үеэр хэвлэл мэдээллийн олон байгууллагууд зохион байгуулсан үйл ажиллагааны холбогдох мэдээллийг удирдлага болон хариуцсан ажилтнуудаас авч ажиллаж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button