Тоёота приус хамгийн их борлуулалттай машинаар гурав дахь удаагаа шалгарлаа

гурав дахь жилдээ шалгарчээ. Automotiүe News агентлагийн тооцоогоор уг автомашин энэ оны эхний гурван сарын байдлаар бусад загварын тээврийн хэрэгслийг худалдаагаараа тэргүүлжээ.

Ингэснээр өнгөрөгч 2010, 2011 онд борлуулалт сайтай автомашины жагсаалтыг тэргүүлсэн Тоёота Приус энэ онд уг байраа дахин хадгалсан байна. Ингэхдээ өнгөрөгч 2011 оны эхний гурван сарын худалдаанаас хоёр дахин их буюу 247230 ширхэг борлогджээ. Харин энэ оны хамгийн их борлуулалтай автомашины жагсаалтын хоёрт Тоёота Королла 300800 ширхэг борлогдсоноороо орсон бол гуравт 277000 ширхэг худалдаалагдсан Форд Фокус орсон байна. Тоёота Приус ирэх жилүүдэд ч хамгийн их борлуулалтай автомашин байсаар байх гэнэ. Учир нь уг автомашины эрэлт хэрэгцээ дэлхийн автомашины хамгийн том зах зээл АНУ-д өссөөр байгаа юм. Калифорни дахь Кар Лаб судалгааны байгууллагын тэргүүн Эрик Ноблийн хэлснээр 2011 оны эхний гурван сард тус улсад Приус С загварын автомашин 52507 ширхэг зарагдсан. Харин энэ оны эхний гурван сард 175080 ширхэг зарагдаж, өнгөрөгч оныхоос гурав дахин өссөн байна.

Приусийн загварын автомашины хамгийн том худалдан авагч АНУ-д энэ оны эхний гурван сард эл автомашины худалдаа өмнөх оныхоос 42 хувиар өсчээ. Харин ганцхан сарын дотор буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард 86027 ширхэг зарагдсан нь дэлхийд дээд амжилт тогтоожээ. Учир нь өнгөрөгч 2011 оны дөрөвдүгээр сард АНУ-д худалдаалагдсан Приус загварын автомашинаас энэ оны худалдаа даруй 56 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Японы Зас­гийн газар шатахуун хамгийн бага зарцуулдаг, байгальд ээлтэй эл автомашиныхаа татварыг 2015 он хүртэл бууруулжээ. Тиймээс ямартаа ч Приус 2015 он хүртэл дэлхийн хамгийн их борлуулалттай авто­машины байрыг хадгалах бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button