В.Путин М.Ахмадинежадтай уулзана

В.Путины гадаад бодлогын зөвлөх, АНУ дахь ОХУ-ын Элчин сайд асан Юрий Ушаков мэдэгдлээ. Хэдийгээр энэ сарын 6-7- нд Бээжинд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 12 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад В.Путин, М.Ахмадинежад нар оролцож, уулзах ч В.Путин Москвад М.Ахмадинежадтай Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар нухацтай ярилцахыг хүсчээ.

Өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр Иракийн нийслэл Багдад хотод Зургаагийн бүлэг Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар уулзсан бөгөөд хэлэлцээрийн дараагийн шатыг Москвад явуулахаар тогтсон юм. Хэлэлцээр энэ сарын 18, 19-нд болох ба В.Путин, М.Ахмадинежадын уулзалт үүнээс өмнө болно. Ю.Ушаковын хэлснээр ОХУ Ираныг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хяналт дор цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа аж.

Харин тэрбээр В.Путин, М.Ахмадинежадын уулзалтын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Юутай ч, В.Путин М.Ахмадинежадтай Ираны цөмийн хөтөлбөрийг тойрон халуун сэдэв-үүдээр ярилцах гэнэ. Багдадын уулзалт үр дүнтэй болсон гэж уулзалтад оролцогч талууд онцолсон бөгөөд тэд Москваг дараагийн уулзалтыг үүнээс илүү үр дүнд хүргэж чадна гэж найдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button