Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр гэж нэрлэлээ

Энэ өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн нэрлэхээр тогтсон байна. Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссыг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button