Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд оролцоно

гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дахь удаагийн хуралдаанд оролцоно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ажиглагчийн хувиар ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гишүүн болон ажиглагч орнуудтай хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх Монгол Улсын байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлэл хийнэ. Зохион байгуулагч БНХАУ болон зарим орны төрийн тэргүүн, төлөөлөгч нартай хуралдааны үеэр хоёр талын уулзалт хийж, харилцааны асуудлуудаар санал солилцох бололцоо мөн олдох юм.

Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан нь ШХАБ-ын дээд түвшний уулзалт бөгөөд эл байгууллагын үйл ажиллагаатай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг учраас манай улс бүс нутгийн энэхүү байгууллагад ажиглагчийн статустай болсноос хойш жил бүр оролцож ирсний дотор 2005, 2006, 2007, 2010 онд Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байв.

ШХАБ-ын энэ удаагийн дээд түвшний уулзалтын хүрээнд 6 дугаар сарын 6-ны өдөр ШХАБ-ын Бизнес форум-ыг зохион байгуулж байгаа нь энэ жилийн уулзалтын онцлог болж байна. Манай улс ШХАБ-ын хүрээний эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхолтой байдаг тул энэхүү чуулга уулзалтад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ахлуулсан албаны болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох юм.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button