Чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

хоол үйлдвэрлэлийн салбарын газруудад тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 20 албан шаардлагыг сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний цэг салбаруудын удирдлагуудад хүргүүлсэн байна.

Нийт 23 нэр төрлийн 248 ширхэг чанарын шаардлага хангахгүй, хугацаа дууссан 560 мянга гаруй төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авчээ. Мөн улсын байцаагчийн актаар эрсдэл өндөртэй үнэлэгдсэн хоол үйлдвэрлэлийн хоёр газар, талх, нарийн боовны нэг цехийн үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл хугацаагаар зогсоожээ.

Түүнчлэн Булган, Ман­дал-Овоо, Цогт-Овоо сумын талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүний цехээс 10 гаруй дээж авч, аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн талаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газ­раас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button