Зомбийн дайралтаас айх хэрэггүй хэмээн Цагаан ордон ард иргэдээ тайвшруулав

Хэд хоногийн өмнө Майамид 65 настай, тэнэмэл эр Рональд Поппогийн нүүрний талыг идсэн нүцгэн эрийг цагдаа нар гудамжинд буудан алсан билээ. Гэрчүүд Тэр толгойгоо сэгсрэн, архирч байсан. Аманд нь хүний махны өөдөс харагдсан гэж ярьжээ.

Маргааш нь Нью-Джерсид 43 настай Уэйн Картер хэдэн цагийн турш цагдаа нартай тулалдаж зугтаахдаа өөрийн гэдэс дотор, арьсыг тастан шидэж байв. Мөн Мэрилэнд мужийн Балтиморт Морганы их сургуулийн 21 настай оюутан Александр Кунья найз хүүхнийхээ уураг тархийг идсэн тохиолдол гарчээ. Оюутны эцэг, ах хоёр зооринд нь хүний хоёр гар, толгойн үлдэгдэл байгааг илрүүлээд өөрсдөө цагдаа дуудсан гэж Baltimore Sun мэдээллээ.

Америк даяар шуугиан дэгдэж, зомбичууд ертөнцийн төгсгөлийг зөгнөлөө гэж сандралдав. Иймээс АНУ- ын Засгийн газар Манай улсад зомбичууд байхгүй. Ертөнцийн төгсгөл тохиохгүй хэмээн ард иргэдээ тайвшрууллаа. Хэвлэлийн албаны төлөөлөгч Дэвид Дэйгл АНУ-ын өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төвийн /CDC/ мэдээлснээр үхсэнийг амилуулах буюу амьд хүнд иймэрхүү шинж тэмдэг өдөөх ямар ч вирус байхгүй хэмээснийг Huff- ingtonpost.com дамжууллаа.

Нэмж өгүүлэхэд CDC нь оршин тогтнох хугацаандаа хэд хэдэн удаа зомбичуудаас сэргийлэх талаар сэрэмжлүүлэг олон нийтэд түгээж байсан юм. Гэхдээ тус байгууллагаа онц байдал үүсэх үед улсынхаа хүн амыг бэлэн байдалд байлгах зорилгоор иймэрхүү бэлтгэл сургуулилт хийж байсан гэнэ. Харин энэ удаа тус агентлаг Зомби гэж байдаггүй хэмээн мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button