Алтайчууд Ц.Дашдорж сайдыгаа талархан угтлаа

сонгуулийн үнэмлэхээ аваад сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Алтайгаа хамтдаа хөгжүүлье уриатайгаар оролцож буй нэр дэвшигч Ц.Дашдоржийн сурталчилгааны нээлт Алтай хотын Спорт цогцолборт болж, тэрээр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Алтайчуудынхаа итгэлийг өвөрлөн төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэн дөрвөн жил ажиллалаа. Хөгжил дэвшлийн төлөө зүтгэсэн дөрвөн жил богинохон ч бүтээн байгуулалт, нийгмийн асуудлаар дорвитой амжилт, ололтыг хамтдаа авчирсан гэж бодож байна. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж Алтайчуудынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэнээ гэж дөрвөн жилийн өмнө яг энд хэлснээ санаж байна. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй эргээд уулзах сайхан байна гэж байсан. Мөн тэрээр Аймаг маань гэрэл гэгээтэй боллоо. Одоо хэрэгцээ хаана байна тэнд шинэ үйлдвэр, үйлчилгээний газрын үүд нээгдэнэ, дунд орлоготой өрхийн тоо нэмэгдэнэ.

Сум бүрт нийтийн ахуй үйлчилгээний цогцолборууд үүд хаалгаа нээнэ. Эрдэнэт сүрэг эзнээ баясгана малжуулах хөтөлбөр малгүй болсон гадаа нартай ч гэрт нь хүйтэн, зэврүүн байсан олон малчдад тус дэмээ үзүүлж, амьжиргааг нь залгуулсан тухай малчдын зөвлөгөөн дээрээ сонсоод баярлаж байлаа. Энэ ажил зогсох учиргүй. Ирэх он жилүүдэд ч Монгол мал үндэсний хөтөлбөр улам эрчимжих, цаашлаад мал эмнэлэг, үржлийн бүх төрлийн үйлчилгээ сум бүрт бэхжих ёстой. Ирэх дөрвөн жилд та бүхнийхээ сонголтоор их хурлын гишүүн болбол би итгэлийг тань зүтгэлээр хариулж, Алтайчуудынхаа эрүүл мэндийн төлөө, усны чанар хүртээмжийг сайжруулах, аятай тухтай засмал замаар ажлаа хурдан бүтээдэг, гэрэл цахилгааны найдвартай эх үүсгэвэртэй, жижиг дунд үйлдвэр, хоршоо, өрхийн бизнесийг дэмжиж, иргэдээ тэр дундаа залуучуудаа орон сууцтай болгох гэж хичээн зүтгэж ажиллана гэжээ.

Нэр дэвшигч Ц.Дашдорж сайдыг дэмжихээр УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд П.Баянмөнх, Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Д.Рэгдэл, Монгол Улсын манлай уяач Д.Бат-Эрдэнэ нарын хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд БХ-ын сайд Ж.Энхбаяр энэ үеэр Ц.Дашдорж сайд орон нутгийнхаа дэд бүтэц, эрчим хүч, хөдөөгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт хүрч ажиллаж, амласнаа биелүүлж чадсан. Үнэндээ түүнд хүрээгүй салбар, хөндөөгүй сэдэв гэж байхгүй. Иймээс нутгийн Та бүхэн минь Ц.Дашдорж хүүгээ дахин сонгож, өөрсдийн элч төлөөлөгчөө болгон төрийн эрх барих дээд байгууллагад явуулбал орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах хүн гэдгийг батлан амлаж байна гэв.

Ж.Мөнхөө

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button