Шүүх үү, хойшлуулах уу

Гэвч шүүн таслахаас илүү хойшлох нь их болоод байгаа. Эдгээр дарга нар 2008 оны долдугаар сарын нэгний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэн таван хүний аминд хүрч, хэд хэдэн хүний биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт бурууутгагдаад байгаа билээ.

Гэвч өнөөдрийг хүртэл өмгөөлөгч солих, сонгох, биеийн байдал муу гэсэн олон шалтгаанаар шүүх хурлууд удаа дараа хойшилсоор байгаа юм. Өнгөрөгч сарын сүүлчээр болсон шүүх хуралд Цагдаагийн экс дарга нар эмнэлгийн машинаар хэвтрийн байдалтай хүргэгдэж ирсэн. Тиймээс шүүгдэгчдийн биеийн байдлыг харгалзан үзэж шүүх хурлыг арав хоногоор хойшлуулсан. Өнөөдөр арав хоног нь дуусч байна. Харин шүүх хурал болох уу, эсвэл хойшлох уу.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button