Тиранозаурус Батаар-ыг Монголынх гэдгийг эрдэмтэд нотолжээ

маргааш албан ёсны мэдээллийг өгнө гэжээ. Тиранозаурус Батаар-ын араг ясны гарал үүслийг судлах ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 3-ны өдөр АНУ руу явсан билээ. Энэхүү ажлын хэсгийг Монголын талаас БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун ахалсан бол Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, палеонтологич эрдэмтэн н.Цогтбаатар нар болон Америк, Канадын эрдэмтэд энэхүү ажлын хэсэгт багтсан юм. Монголын говиос олдсон гэх үлэг гүрвэлийн олдворын гарал үүслийг тогтоох шүүх хурал АНУ-ын Даллас хотын шүүхэд болох байсан ч түр хугацаагаар хойшилсон. Одоогоос 75 сая жилийн тэртээ амьдарч байсан Тиранозавр батаар-ын араг ясыг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Нью-Йорк хотын Heritage Auctions дуудлага худалдааны газраас гарал үүслийг нь тогтоосны дараа худалдан авагч, хууль ёсны эзэмшигчид буцааж олгох нөхцөлтэйгээр нэг сая ам.доллараар худалдсан юм.

80 хувь нь бүтнээрээ олдсон ховор олдвор ямар замаар Heritage Auctions-д ирсэн тухай мэдээллийг тус байгууллагын зүгээс энэ хэрэгт ажиллаж буй өмгөөлөгч Роберт Пейнтэд өгсөн байна.

Э.Болоржин

mminfo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button