Нислэгийн цаг уурын төвийн барилгын шав тавих ёслол боллоо

шинийн 15-ны сайн өдрийг тохиолдуулан ИНЕГ-ын В2 хамгаалалттай бүсэд Нислэгийн цаг уурын төвийн барилгын шав тавих ёслол болж өндөрлөлөө.

Шав тавих ёслолд ИНЕГ-ын Аэронавигацийн үйлчилгээний газрын ерөнхий менежер Ч.Цэдэндорж, Мэргэжлийн хэлтсийн Цаг уурын мэргэжилтэн С.Мандухай, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, ЦУОШГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга С.Наран-Өлзий, НЦУТөвийн дарга Б.Бандисүрэн, НЦУТөвийн дэд дарга Б.Болормаа болон бусад төлөөлөгчид, ажиллагсад оролцлоо.

ЦУОШГ-ын харъяа Нислэгийн цаг уурын төв нь Иргэний нисэхийн дүрэм 174-ийн дүрмийн шаардлагыг хангасан цаг уурын байгууллага юм. Тус төв нь Дэлхийн цаг уурын байгууллага /WMO/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын холбогдох дүрэм, журам, заавар зөвлөмжүүдэд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Нислэгийн цаг уурын төв нь одоогийн байдлаар 57 ажилтан, албан хаагчидтайгаар дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button