Мэргэшсэн нягтлан бодогчдын институт Филиппинтэй хамтран ажиллана

Мэр­гэшсэн Нягтлан бодогчдын институт /ФМНБИ/-ийн ерөнхийлөгч Жозефина Чуа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тэртээх 1929 онд байгуулагдсан буурал түүхтэй уг институттэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар хоёр тал мэргэжлийн арга барил нэвтрүүлэх, сургалт семинар зохион байгуулах, мэргэжилтэн солилцох, гишүүддээ зориулан аялал зохион байгуулах, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил болон бусад мэргэжлийн байгууллагыг олон нийтэд сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Манай мэргэшсэн нягтлан бодогчид мэргэжлийн тал дээр ямар ч орны мэргэжилтнүүдээс дутахгүй боловч англи хэлний хувьд бэрхшээлтэй тал байдаг. Үүнийг засах үүднээс тус гэрээнд гарын үсэг зурснаар Филиппин улсаас мэргэшсэн нягтлан бодогч авч ирсэн хэрэглээний англи хэлнээс гадна, мэргэжлийн англи хэл, олон улсын стандарт зэрэг төрлийн хичээлүүдийг ажилчид болон гишүүд дэмжигчдэдээ зориулан явуулах боломжтой болж байгаад тус гэрээний хамгийн гол ач холбогдол оршиж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button