Аравхан настай охиныг зодож хөнөөсөн алуурчинг илрүүлж чадсангүй

Гурванбаян су­маас хүргэгдэж ирсэн энэ охиныг Г.Мөнхзул гэдэг байж. Тэр өвөл эгчийндээ амьдарч байсан бөгөөд аав Ё.Ганпүрэв нь Охин минь өнгөрсөн есдүгээр сард эгчийнх рүүгээ явснаас хойш уулзаагүй. Гэтэл гэ­нэт эмнэлэгт хүргэгдэж ирээд аавыгаа ч танихгүй, ухаангүй байсаар бурхан болчихлоо. Сумын эмч нар яагаад ингэж хариуцлагагүй хандаж байгаа юм.

Мухар олгой үрэвссэн байна гэж оношилсон байтал задлан шинжилгээгээр хэв­лийдээ хүнд цохилт авч, цус алдсанаас болж, гад­ны нөлөөтэйгөөр амиа алд­сан байна гэлээ. Аравхан настай хүүхдийг алсан болж таарлаа. Би гэдэг хүн ямар үйлийн үрээр нялх охиноо бусдын гарт үрэгдэхийг харж байгаа юм, бүү мэд гэжээ.

Юунаас болж жаа­хан охин амиа алдав. Энэ хэр­­гийг яав ч зүгээр өнгө­рүү­лэхээргүй сэжигтэй уч­раас аймгийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Шүүх эм­нэлгийн дүгнэлтэд хэв­лийн хөндийд их хэмжээний цус алдсан бөгөөд энэ нь нэг бус удаагийн цохилтоос үүссэн гэдгийг тогтоосон аж.

Өөрөөр хэлбэл, охин зү­гээр нэг тоглож байгаад юм­наас унаж гэмтээгүй, түү­нийг хэн нэгэн этгээд зо­риуд хөнөөсөн гэсэн үг. Хорвоогийн эрээн барааныг мэдэрч амжаагүй, аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй шахам жаахан хүүхдийг хөнөөх шалтгаан юу байв. Цагдаа нар энэ хэргийг хү­чир­хийлэх зорилгоор үйлд­сэн гэж таамагласан ч задлан шинжилгээгээр тийм зүйл болоогүй гэж үзсэн.

Болсон явдлыг нэхэн дурд­ваас талийгаачийн төр­сөн эгч Г.Мөнхзаяа 11 дү­гээр сарын 16-нд дүү маань хажуу айлын хүүхдүүдтэй тоглохоор гэрээсээ гарсан юм. Тэгээд удалгүй, 10-аад минутын дараа гэдэс өвдөөд байна гэж уйлсаар орж ир­сэн. Түүнээс хойш үг ч дуу­гарч чадахгүй уйлсан юм. Манай нөхөр эмч дуудаж үзүүлэхэд Мухар олгой байна. Аймгийн төв рүү явах хэрэгтэй гэсэн. Тэр үед нь дүүгээ аварч чадаагүй бо­лохоор би ч гэсэн үхмээр л санагдаж байна. Хөөрхий аав минь ухаан нь орон гаран болчихлоо.

Аргагүй шүү дээ, арав­хан настай үрээ алдлаа. Дүү­тэй минь тоглож байсан хүүхдүүд ч болсон явдлыг ярьж өгөхгүй байна. Юмнаас унаагүй гэх юм. Миний хувьд гомдолтой байгаа. Төр­сөн дүүгээ бусдын гарт алуул­сан нь тодорхой байхад яаж зүгээр суух юм бэ гэсэн байна.

Тухайн үед талийгаач Г.Мөнхзултай тоглож байсан хүүхдүүдийн хэлж буйгаар, тэрээр гүйж байснаа гэнэт эвх­рэлдэж унаад, цусаар бөөлжсөн гэнэ. Тэгэхээр түү­нээс өмнө л хэвлийдээ гэмтэл авсан нь тодорхой.

Шүүх эмнэлгийн тай­ланд дурдсанаар талийгаач гэмтэл авснаасаа хойш 8-10 цагийн дараа амиа алд­сан нь энэ аж. Цагдаа на­рын хувьд хүргэн ахыг нь сэжигтнээр татсан ч тэрбээр талийгаач охиныг төрсөн хүүхдээсээ ялгалгүй, сайн ханддаг байсныг гэрчлэх хүн олон байв. Нөгөөтэйгүүр тэр хавьд хүүхэд зодох хэмжээний мэдрэл муутай нэгэн байгаагүй гэж байлаа.

Тиймээс энэ хэргийг хааж, хавтаст хэрэг нь ар­хи­вын хаалганы цаана түг­­жигджээ. Гэвч хэрэг хууч­рахгүй. Хохирогч болж үлд­­сэн ар гэрийнхэн нь ч гэмт хэрэгтэн хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдэлнэ гэ­дэгт итгэсээр байгаа.

/Илрээгүй хавтаст хэрэг-6/

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button