Вассилис Спанулис Евролиг-т дахин түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан

хоёр дахиа түрүүлсэн билээ. Шигшээ тоглолтын Үнэ цэнэтэй тоглогч-оор Олимпиакос-ын хамгаалагч Вассилис Спанулис тодорсон. Түүний ярилцлагыг орчуулан хүргэе.

-Евролиг-т түрүүлсэнд бас шилдэг тоглогч болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Аварга болох амаргүй байлаа. Шөвгийн наймаас маш хүнд тоглолт хийж, түрүүллээ.

-Та Грекийн хоёр шилдэг багт тоглож аварга боллоо. Аль нь танд үнэ цэнэтэй байв?

-Тэмцээн бүр л ширүүн өрсөлдөөн дунд болдог. Хоёулаа их хүнд байсан. Аль нэгийг сонго гэвэл би энэ жилийн тэмцээнийг хэлнэ. Бид энэ жил хүчтэй бүрэлдэхүүнтэй Сиена, Барселона, ЦСКА-г хожиж аваргалсан.

-Энэ жил хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар баг байв?

-Багийн андууд маань шигшээ тоглолтыг хэлэх байх. Харин би шөвгийн наймд Италийн Сиена-г ялсан тоглолтыг нэрлэнэ. Бид Италийн багтай ширүүн өрсөлдсөний эцэст хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан. Шөвгийн наймд ялалт байгуулсны дараа ямар их ядарснаа тод санаж байна. Хагас шигшээ болон аваргын төлөөх тоглолт ч мөн хүнд болсон. Гэхдээ ганц тоглолт хийсэн болохоор ядрах нь бага байсан.

-Олимпиакос-ын амжилтын нууц юу вэ. Баг тань хэсгийн тоглолтод тийм сайн байгаагүй ч хасагдах шатанд гайхалтай тоглож, аваргалсан шүү дээ?

-Сагсан бөмбөг багийн спорт. Нэг тоглогч ганцаарчилсан тоглолт хийгээд баг хол явахгүй гэдгийг бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бүгд нэг зорилгын төлөө зүтгэвэл юунд ч хүрч болдогийг багийнхан маань харуулж чадлаа. Багийн ерөнхий дасгалжуулагч Душон Ивковичийн гавьяа их. Тэр биднийг нэг цул баг болгож, зангидаж чадсан. Бас тактикийн асар их мэдлэгтэй. Энэ жилийн Евролиг-т баг болгоны арга барилд тааруулж, тактикаа боловсруулсан. Бид түүний даалгавраар амжилтад хүрсэн.

-Та хамтарч байсан дасгалжуулагч нараасаа түүнийг хамгийн шилдэг нь гэж хэлэх гээд байна уу?

-Яг ч тэгж хэлээгүй, Өмнө нь Грекийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан Гианнакис Панагиотис, Панатинаикос-ын Желько Обрадович нар өөрсдийн арга барилтай шилдэг дасгалжуулагч.

-Таныг Панатинаикос-оос явсны дараа тэд Евролиг-т түрүүлсэн. Тэр үед таны толгойд ямар бодол орж байв?

-Юу ч бодогдоогүй. Би Олимпиакос-т д ирээд Евролиг-т дахин түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан.

-Афинаас Пирей хотод очиход хүмүүс хэрхэн хүлээн авч байв?

-Санасныг бодвол сайхан хүлээж авсан.

-Гэхдээ хүмүүсийн хандлага сайн байхгүй нь мэдээж?

-Тийм ээ. Мэр сэр үзэгдэл байсан. Үнэнийг хэлэхэд сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн фанатуудыг бодвол хэтэрхий хүндээр тусгаж авдаггүй. Төдийлөн ач холбогдол өгдөггүй.

-Таны ойрын зорилго юу вэ?

-Грекийн аварга болох. Бид Панатинаикос-той аваргын төлөө тоглохоор болсон. Тэднийг ялах чин хүсэлтэй байгаа. Учир нь баг маань улсын аваргын цом хараагүй 15 жил болсон.

-Грекийн шигшээ баг өнгөрсөн жилийн ЕАШТ-д тааруухан оролцож, Лондоны олимпийн эрх авч чадаагүй. Грекийн шилдэг сагсан бөмбөгч элдэв шалтгаанаар шигшээ багтаа туслаагүй гэсэн яриа гарсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Тийм ээ, сонссон. Тамирчин бүр улсынхаа нэрийн өмнөөс олимпод оролцохыг хүсдэг шүү дээ, би ч ялгаагүй. Жилийн өмнө ЕАШТ-д бэртлийн улмаас шигшээ багтаа тус хүргээгүйг хүмүүс зөвөөр ойлгосон байх. Бэртэлтэй байж, шигшээ багтаа тусална гэдэг тоглоом биш. Бэртлийн үр дагавар ямар байдгийг мэргэжлийн тамирчид мэдэж байгаа.

-Бэртэл бүрэн эдгэрсэн үү?

-Өнгөрсөн жилийн ЕАШТ-ий өмнө бэртсэн өвдөг бүрэн эдгэрсэн. Харин Евролиг-ийн хагас шигшээ тоглолтын үеэр бэртээсэн мөр тийм ч амар эдгэрэхгүй бололтой. Панатинаикос-той хийх тоглолтын дараа эмнэлгээр хэсэг эргэлдэх ажилтай болох нь.

-2006 оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Грекийн баг хүчтэй бүрэлдэхүүнтэй АНУ-ыг буулган авч, финалд шалгарч байсан. Тэр ялалтад таны үүрэг их байсан шүү?

-Энэ миний сагсан бөмбөгийн хамгийн сайхан дурсамж. Биднийг дэлхийн хамгийн хүчирхэг баг АНУ-ыг хожно гэж хэн ч таамаглаагүй. Гэсэн ч бид гайхамшигийг бүтээж чадсан. Бид энд сайн тактик, хамгаалалт, сөрөг довтолгоо байсан. Манай залуус бүгд энэхүү ялалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан.

-Харин шигшээ тоглолтод Испанийн эсрэг тааруухан тоглож, мөнгөн медаль хүртсэн. АНУ-ын эсрэг тоглосон баг биш болчихсон юм шиг санагдсан шүү?

-Тийм ээ, та зөв хэллээ. Тухайн үед сагсан бөмбөг сонирхогчид биднийг АНУ-ын хожсоны дараа аварга болно гэж байсан. Харин финалд Испанийн эсрэг юу ч хийж чадаагүй хожигдсон.

-Шигшээ тоглолтод По Газоль тоглоогүй. Та нар өрсөлдөгчөө дутуу үнэлсэн юм болов уу?

-Хаанаас даа бид өрсөлдөгчөө хэзээ ч дутуу үнэлж байгаагүй. Испани Газольгүй ч өндөр амжилт үзүүлж чадах хангалттай нөөцтэй баг. Испани дэлхийн аварга болсон нь шударга явдал.

-Та ДАШТ-ий дараа Хьюстон Рокитс-ийг зорьсон. Гэсэн ч та NBA-д төдийлөн дасаагүй, ганц улирал тоглосон шүү дээ?

-Сагсан бөмбөгч бүр NBA-д тоглохыг хүсдэг. Би NBA-д мөрөө гаргасандаа баярладаг. Магадгүй энэ миний амьдралын сайхан дурсамж болон үлдэх байх.

-NBA-д дахин тоглох хүсэлтэй байна уу?

-Үгүй ээ. Тийм бодол алга.

Б.БАТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button