Гаднаас гурил импортлохоо больсон нь

Уул уурхайн олборлолт өссөнөөс гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тэр дундаа газар тариалангийн салбар ч ихээхэн хөгжсөн.

ХХ зуунд атрыг эзэмшиж, гурил хүнсний ногоогоор дотоодоо хангадаг байсан Монгол Улс саяхныг хүртэл гурилаа ОХУ-аас, хүнсний ногоогоо урд хөршөөс бүгдийг нь авдаг болчихсон байсан. Энэ нь наанадаж улс орны эдийн засагт муу нөлөөлөлтэй. Холыг харвал хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой том асуудал байсан билээ. Энэ байдлыг өөрчлөхөөр Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд атрыг дахин эзэмших, газар тариалангийн салбараа дэмжих бодлогыг цогц байдлаар, үр дүнтэй хэрэгжүүлж чаджээ.

2009 онд Тариалангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, 2011 онд НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дотооддоо үйлдвэрлэсэн гурил, боловсруулсан хүнсний ногоо зэргийг НӨАТ-аас чөлөөлж, гаднаас импортлох хүнсний зарим нэр төрлийн ногоонд тавьдаг импортын татварыг нэмэгдүүлж 15 хувь болгосон. Ингэснээр гаднаас орж ирж буй хүнсний ногоог хязгаарлах, дотоодын тариаланчдаа дэмжих том алхам болсон юм.

Мөн гаднаас оруулж ирж буй газар тариалангийн тоног төхөөрөмж, трактор, комбайнд ногдох импортын татварыг бууруулж, тэглэх хүртэл арга хэмжээ авсан нь үндэсний тариаланчдыг дэмжсэн сайхан арга хэмжээ болсон. Үүний ачаар 2008 оныхтой харьцуулахад дотоодын хүнсний үйлдвэрлэл 56.8 хувиар өсч, гурилын хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах бололцоотой боллоо. Нэг баримт дурдахад, 2008 онд манай улс 23.2 мянган тонн төмс, 2522 тонн гурил гадаадаас худалдаж авч байсан бол өнгөрсөн оны байдлаар 5.8 тонн төмс, 67 тонн гурил импортолжээ.

Энэхүү хоёр тоо баримтаас харахад л Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн маш сайн байсныг харж болно. Атрын III аян-ы үр дүнд өнгөрсөн онд тариалалт хийсэн талбай 2008 оныхтой харьцуулахад 50 хувь орчмоор нэмэгдсэн байна.

Мөн сүүлийн дөрвөн жилд буудайн ургац 446 мянган тоннд хүрч хоёр дахин, төмсний ургац 201.6 мянган тоннд хүрч 50 хувиар, хүнсний ногооны ургац 99 мянган тоннд хүрч 26 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button