ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилж байна

гэрээнд гарын үсэг зурах аж. Путин мөн энэ сарын 6-7-нд Бээ­жинд болох Шанхайн хам­тын ажиллагааны ор­нуу­дын байгууллагын /ШХАБ/ саммитад оролцох юм.

Хоёр орны лидерүүд дэлхийн олон асуудлыг авч хэлэл­цэн, НҮБ, G20, АТЭС, БРИКС, ШХАОБ болон Солонгосын хойг, Ойрх Дорнод, Ираны цөмийн асууд­лаар санал бодлоо солилц­жээ.

Талууд худалдаа, эдийн засгийн харилцаа, тод­руул­бал Хятад руу экпортлох Оросын бараанд нэмүү өртөг­тэй бүтээгдэхүүний хэм­жээг нэмэгдүүлэх талаар, мөн хоёр орны хилийн талаар хэлэлцжээ. Ялангуяа Орос, Хятадын хилийг хамтран шалгахад онцгой анхаарал хандуулах аж. Тодруулбал В.Путин Хятад, Орос хоёр үндэсний валютаар тооцоо хийх ёстой хэмээжээ. Түүнч­лэн цагаачлал, бай­галь орчныг хамгаалах, хил орчмын усыг оновчтой ашиг­лах, хамгаалах асууд­лыг авч үзнэ хэмээн ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров мэдэгдлээ.

Хятадын Xinhua агент­лаг энэхүү айлч­лалыг өнд­рөөр үнэлж, олон туйлт дэлхийг байгуулах, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангахад их үүрэг гүйцэтгэж байгаа хэмээжээ. Ерөнхийлөгч В.Путиний айлчлал маш их ач холбогдолтой. Энэ нь хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд гаргалаа. Дэлхийн улстөр, эдийн засгийн байдал эрс өөрчлөгдөж байгаа энэ үед дэлхийн том, чухал тоглогчид болох хүчирхэг хоёр хөршийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Энэ хоёр орон дэлхийг олон туйлт болгох хандлагатай болгож, улстөр, эдийн засгийн шинэ дэг журам тогтохыг хурдасгалаа хэмээн тус агент­лагийн мэдэгдэлд дурд­жээ. Xinhua агентлагийн төлөө­лөгч цааш нь өгүүлэхдээ Манай хоёр орон хүйтэн дайн-ы үеийн эвслүүдийн эсрэг байгаа бөгөөд тэгш эрх, харилцан итгэлцэл дээр үндэслэсэн шинэ хэлбэрийн түншлэлийг байгуулахыг эрмэлздэг. Хятад, Орос улсууд нь ШХАОБ-ын хүрээнд маш үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. НҮБ-ын байнгын гишүүн болох манай хоёр орон олон улсын нэлээд хэдэн асуудлаар адил байр суурьтай байж, тусгаар орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс үл орол­цох зарчмыг хамтдаа дэм­жихийн зэрэгцээ дэлхийн халуун цэгүүдэд орших асуудлыг шийдэхэд НҮБ тэргүүлэх үүрэгтэйг сай­шааж байна. Орос, Хятад улсууд олон улсын валютын, сан­хүүгийн системд өөрч­лөлт шинэчлэлийг явуулах, хөгжиж буй ор­нуудын байр суурийг олон улсын асуудал шийдэхэд нэмэгдүүлэх талаар нийтлэг ашиг сонирхолтой байгаа хэмээжээ.

Оросууд ч энэ айлчлалд ач холбогдол өгч байна. В.Путин энэхүү айлчлалын өмнө Хятадын Жэньминь жибао сонинд зориулан нийт­лэл бичжээ. Тэрбээр дэлхийн хамгийн нэр хүнд­тэй сонинуудын нэг болох Жэньмин жибао-гийн сая сая уншигчдад хандан, хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв байдал, орчин үеийн ертөнцөд Орос, Хятадын гүйцэтгэх үүрэг зэргийн талаар өгүүл­сэн байна. В.Путин Өнөө­дөр Орос, Хятадын ар худар­гаар, түүнчлэн манай хоёр орны ашиг сонирхлыг тооцолгүйгээр даяаршлын асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг ямар ч улстөрч, мөн эдийн засаг, олон улсын харил­­цааны шинжээч ойл­гож байгаа. ХХI зууны гео­политикийн бодит байдал ийм л байна. Манай хоёр орны харилцаа бол шинэ төрлийн олон улсын харил­цааны үлгэр загвар юм хэмээ­­жээ.

Хятадын дарга Ху Жинтао мягмар гарагийн орой В.Путинд зориулан төрийн хүлээн авалт хийлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button