Та юмаа унагачихлаа гэж хэлж суръя

Гэтэл өнөөх бүсгүй нь 500-хан төгрөгөөр намайг эргүүлэх гэлээ гэх маягаар загнаж, уурласан гэсэн. Уг нь мань эр хотын соёл гаргах гэж хичээсэн байхгүй юу.

Харин бүсгүй хотын соёл гэдгийг мэдэхгүй учраас эргүүлж байна гэж ойлгож. Хэн хэнийх нь буруу биш. Хэрвээ бүсгүй гадаадад олон жил амьдарч, том ресторанд ажиллаж байгаад ирсэн бол соёлтой байрын залуу кофе уугаад гарахдаа цайны мөнгө өгөхгүй бол гайхах байсан болов уу.

Тэгэхээр бид нэгнийгээ хотын соёлд сургах хэрэгтэй байна. Гэхдээ цайны мөнгөндөө гол нь биш шүү, соёлд суралцах тухай яриад байна. Бид хотжоогүй, соёлжоогүй учраас гудамжинд хогоо хамаагүй шидэж, төв талбай дээрээ бие засах нь холгүй байна. Энэ байдлыг бүгдээрээ шүүмжилдэг ч зоригтой хэлж чадахгүй байна. Тэр битгий хэл үр хүүхдүүддээ хогоо хогийн саванд хийж бай гэж ч хэлж, зааж өгөхгүй байна шүү дээ. Түүний оронд хүүхдээ дагуулаад явж байхдаа хогоо хаа хамаагүй шидэж, машиныхаа цонхоор хог хаяхыг зааж байгаа юм. Ийм байвал бид хэзээ хотожсон, соёлжсон иргэдтэй болох вэ. Тэгэхээр өнөөдрөөс авахуулаад бие биенийгээ хотын соёлд сургая. Суралцахад нь тусалъя. Хотын соёлд сургана гээд цайны мөнгө өгөх гээд байх нь хаашаа юм.

Зүгээр л хогоо хаяж байгаа хүнд зоригтойгоор та хог хаяж болохгүй гэж хэлж сурах хэрэгтэй байна. Тэгж хэлэхээс эмээгээд, эсвэл өөдөөс уурлана гэж байвал эелдгээр та юмаа унагачихлаа гэж хэлж үзье л дээ. Ичих булчирхайтай, юм ойлгодог хүн бол хогоо буцаагаад авчих байх. Эсвэл авахгүй ч байж магадгүй. Тэглээ гээд шантармааргүй байна. Өдөр бүр энд тэнд хог хаяж байгаа хүмүүст ‘‘Та юмаа унагачихлаа гэж хэлэхээ мартаж болохгүй. Өнөөдөр хотод нэг үеэ бодвол олон хогийн сав байдаг болж. Цаашид үүнээс ч олон, том хогийн сав байрлуулна гэдэгт итгэж байна. Тиймээс хөгжиж байгаа хотдоо зохицсон, соёлтой, хогоо хогийн саванд хийдэг иргэдийг бэлтгэх хэрэгтэй байгаа юм.

Тиймээс л өнөөдрөөс эхлээд үр хүүхэддээ ногоон гэрлээр зам гардаг, хогийг хогийн саванд хийдэг гэдгийг зааж өгье. Цэцэрлэгт нь, эцэг, эхчүүд нь заая. Тэд хэдхэн жилийн дараа хотын соёлд суралцсан иргэд болж өснө. Харин нэгэнт хогоо хаана ч хамаагүй шидээд сурчихсан нөхдүүдийг тал талаас нь хяхан хавчиж, та юмаа унагачихлаа гэж хэлцгээх хэрэгтэй. Гудамжинд бие засч зогсоо хэнэггүй нөхдүүдэд, гарцгүй газраар дайрч байгаа явган зорчигчид, улаан гэрлээр дайрч байгаа жолооч нар гээд хотын соёлд, дүрэм журамд суралцаагүй хүн бүрт хэлье. Бие биедээ шаардлага тавих цаг болж. Тэгж гэмээнэ бид хотожсон, соёлжсон иргэнээр дүүрэн, гоё хотод амьдарна шүү дээ. Хэн нэгэн эрх мэдэлтнийг хогийн сав, нийтийн бие засах газар нэмж барьж, байгуулахыг хүлээж суухаар байгаа саванд хогоо хаяад, цэвэрч боловсон байя л даа.

Н.Пунцагболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button